Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл АТГ-т хууль зүйн хүрээнд өнөөдөр гомдол гаргаж, буйгаа мэдээллээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдах албан тушаалтнууд илтэд гэмт хэргийн шинжтэй, ашиг сонирхол болон зөрчлийн хуулийг зөрчсөн талаар хуулийн хүрээнд үндэслэлтэй, баримттай, нотолгоотой гомдлыг шалгуулахаар АТГ-т хандаж буйгаа илэрхийлэв.
Чингэлтэй дүүргийн Үндэсний бодлогын хорооны гишүүн Ж.Энхбат:
-Улсын Ерөнхий бүртгэлийн газрын дарга Д.Дэлгэрсайхан, тус газрын Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзориг, ахлах байцаагч нарыг дараах үндэслэлээр АТГ-т шалгуулахаар гомдол гаргаж байна.
УБЕГ-ын Хяналт, шалгалтын газрын дарга, улсын байцаагч нар илтэд нэг талыг баримталж Ардчилсан намын тамга, тэмдгийг нэг өдрийн дотор үндэслэлгүй, улсын байцаагчийн дүгнэлтгүй, Дээд шүүхийн лавлагаагүйгээр бүртгэлийн программдаа бүртгэн шивж оруулсан.
УБЕГ-т Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ гэх хүн Ардчилсан намын тамга, тэмдгийг гээгдүүлсэн, алга болсон гэх үндэслэлээр өргөдөл гаргасныг нэг хоногийн дотор бүртгэн авч, шинээр авсан нь хууль заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд АТГ-аас УБЕГ-ын удирдлагуудад хариуцлага тооцохын шаардаж байна. Ардчилсан намын тамга, тэмдэг алга болоогүй гэдгийг дурдмаар байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шударга ёс хаана байнаа одоо үнэнийг тайлбарла олон мянган гишүүдийн бүү дорд үзээрэй