СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-04-22

Л.Энх-Амгалан: Цэцэрлэггүй 57 байршил дээр хувийн хэвшилтэй хамтарч ажиллана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байдал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар ирсэн. Тэгвэл энэ чиглэлд төр хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ". Нийслэлийн төвийн авто замын ачааллын гол шалтгаан болдог. Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 30 орчим хувьд тойргийн бус хүүхдүүд авдаг тогтолцоо өнөөдөр байгаа.
Тэгэхээр ирэх 9 дүгээр сарын 1-нээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ бол хамран сургах тойрогтоо сурч чадахгүй байгаа 57 байршил буюу нийслэлийн 17 цэцэрлэггүй хорооны асуудал байгаа юм. .
Зарим хороод дээр 2900 орчим цэцэрлэгийн насны хүүхэдтэй мөртлөө дөнгөж 400 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаад бусад нь цэцэрлэгт орж чаддаггүй.

Ийм учраас тухайн төрийн өмчийн цэцэрлэггүй 57 байршил дээр хувийн хэвшилтэй хамтарч, хувьсах зардал болон хоолны зардлууд дээр хамтарч ажиллана.

Энэ бол зөвхөн энэ яригдаж байгаа 57 байршил дээр хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ шүү. Тэгэхгүй бол бүх хувийн цэцэрлэгтэй нийтээр нь хамтарч ажиллах юм шиг буруу ойлголт гарч магадгүй.

Бид цэцэрлэг хүрэлцээтэй байршил дээр ийм бодлого явуулахгүй. Цэцэрлэгт орох сугалаа бол 2-3 насны хүүхдүүд дээр илүү их яригдаж байгаа учраас эхний ээлжинд энэ зорилтот бүлэгт анхаарал хандуулж ажиллана.

Хэн азтай нь сугалаагаар цэцэрлэгт ордог, сугалаанаас гадуур үлдсэн хүүхдүүдэд хувьсах зардал ярьдаггүй. Үндсэндээ цэцэрлэгийн насны 70.000 хүүхэд байлаа гэхэд .
Энэ бол анхнаасаа манай төрийн буруу бодлогын гажиг. Бид бүх хүүхдүүд тэгш боломж олгох ёстой. Гэтэл энэ боломжийг олгож чадаагүй бодлогын гажуудлыг залруулах ёстой. Хоёр настай хүүхдүүдэд хувьсах зардал байх ёстой юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй шүү.
Яагаад гэвэл 2-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсролыг тэгш олгох хуультай. Тэгсэн мөртлөө 2 настнууд дээр зөвхөн цэцэрлэгт хамрагдсан, сугалааны азтай хүүхдүүд л хувьсах зардалтай үлддэг. Ийм буруу хуваарилалт, төлөвлөлтийн гаж тогтолцоо байсан. Үүнийг засаж залруулах зайлшгүй шаардлага байгаа" хэмээв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.