СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-22

Баянзүрх дүүргийн гурван байршилд гарааш буулгаж газар чөлөөлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 4,6-р хорооны гурван байршилд гарааш буулгажээ. 4-р хороо 112-114 байрны зүүн хойд талын 66 гарааш, 3 контейнер, 6-р хороо 21 сургуулийн хойно байрлах 15 гарааш, 1 контейнер, 6-р хороо 25 байрны хашаан доторх 16 гараашийг тус тус буулган газрыг чөлөөллөө.

Газар чөлөөлөх ажил явагдаж, тухайн орчныг цэвэрлэж ажилласны дараа оршин суугчид иргэдээс тохижилтын ажилтай холбоотойгоор санал авна. Гарааш, контейнер байрлаж буй орчинд үүсмэл хогийн цэг үүсэх, гэмт хэрэг гарах эрсдэл дагуулдаг. Иймд орчныг өөрчилж ногоон байгууламж ил зогсоол байгуулж байгаад оршин суугчид талархалтай хандан дэмжиж оролцож байна. Мөн гарааш эзэмшигч иргэдэд өмнө мэдэгдэл хүргүүлж ажилласан бөгөөд сайн дураараа эд зүйлсээ авч, хамтран ажиллалаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.