Энэ сарын 20-ны өдрийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.1 хувь, өмнөх 7 хоногоос 0.2 хувиар өссөн байна.
Энэ долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 12433 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 14820 төгрөгийн үнэ ханштай байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 251 (1.7%) төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 285 (1.7%) төгрөгөөр тус тус өссөн байв. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 170 (1.3%) төгрөгөөр, хонины цул махны үнэ 109 (0.8%) төгрөгөөр тус тус буурсан байна.
Хүнсний ногоо өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол лууван 2.4 хувиар өсч 3268 төгрөгөөр, монгол байцай 4.3 хувиар өсч 3309 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.