Улс хоорондын шуудан илгээмжээр 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын нэр бүхий иргэд шингэн каннабис, экстази, ЛСД зэрэг маш хүчтэй үйлчилгээтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг АНУ-аас их хэмжээгээр нууцаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн, таслан зогсоож, хойшлуулшгүй ажиллагаа явуулан, холбогдогч этгээдүүдийг саатуулан, шалгаж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээлэв.
Гаалийн байгууллага энэ онд ийм төрлийн бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зургаан удаагийн тохиолдлыг илрүүлж, сэжиг бүхий 1.6 литр бодисыг хураан, хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.