СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөх ордон дараа сараас олон нийтэд нээлттэй болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдсон Юн Сок Ёл Хөх ордныг ард түмэндээ буцаан өгч, Ерөнхийлөгчийн албан ёсны өргөөг нүүлгэнэ гэж амласны дагуу тус ордон ирэх 5 дугаар сарын 10-наас олон нийтэд нээлттэй болохоор болжээ.

Ерөнхийлөгч Юн тангараг өргөх тус өдрийн 10:00 цагаас хойш иргэдийг Хөх ордонд нэвтрэхийг зөвшөөрнө гэж тус улсын Шилжилтийн хороо болон Үндэсний цагдаагийн газрын албан тушаалтнууд мэдэгдсэн байна. Тодруулбал, өдөрт нийт 39 мянган иргэнийг хүлээж авах бөгөөд нэг дор 6,500 хүртэлх хүн нэвтэрч, хоёр цагийн турш ордонтой танилцах боломжтой аж.

Харин дараагийн өдрөөс нь эхлэн Хөх ордон 07:00-19:00 цагийн хооронд нээлттэй байх бөгөөд эхний цуврал арга хэмжээ нь 5 дугаар сарын 20-н хүртэл үргэлжилнэ гэж албаныхан хэлсэн юм. гэжээ.

Түүнчлэн, Хөх ордны ард байрлах Букак уулын өмнөд хэсэг 1968 онд Умард Солонгосын цэргүүдийн халдлагад өртсөнөөс хойш олон нийтэд хаалттай байсан бол мөн эргээд нээгдэж байгаа аж.

Өмнөд Солонгосын билээ. Одоо тэрээр шинэ оффисоо Сөүл хотын төвд байрлах Батлан ​​хамгаалах яамны байранд шилжүүлэн байршуулахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр ард түмэнтэйгээ илүү ойр байна гэж үзэж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News Agency

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.