2022 оны 04-р сарын 21 өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж байна. Өвөрхангай аймаг нь 2022 оны нэгдүгээр сараас хойш Эрүүл мэндийн сайдын ажиллаж буй 14 дэхь аймаг юм. 2022 оны 05-р сарын 01-нээс орон даяар "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, оношилгоог зохион байгуулахтай холбоотойгоор Өвөрхангай аймагт Засгийн газрын 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр байгуулагдсан Дэмжих төвийн нээлт боллоо.
Нээлтэд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМС-ын зөвлөх О.Батбаяр, ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд, Өвөрхангай аймгийн засаг дарга А. Ишдорж, ЭМГ-ын дарга Э.Хүдэрчулуун болон Нэгдсэн эмнэлэгийн удирдлагууд оролцлоо. Одоогоор 12 аймаг 4 дүүрэгт дэмжих төв байгуулагдаад байна. Мөн тус аймагт суурилуулуулж буй 1.7 өртөг бүхий SIEMENS брэндийг ангиографийн аппаратын суурилуулалтын явцтай энэ үеэр танилцлаа. Засгийн газрын зүгээс Бүсийн оношлогооны бүх төвүүдэд ангиографийн аппаратуудыг суулгаж байгаа бөгөөд ингэснээр орон нутгийн иргэд дээрх шинжилгээг хийлгэхийн тулд Улаанбаатар хот руу явах шаардлагагүй болох юм.
Мөн тус аймагт суурилуулсан Компьютер Томографийн аппарат, Маммографын аппараттай энэ үеэр танилцав. Засгийн газрын зүгээс нийт 15 аймагт тус бүр нь 200 сая төгрөгийн өртөг бүхий бөөр шээсний доод замын дурангийн мэс заслын ХБНГУ -ын Karl storz брэндийн иж бүрэн сүүлийн үеийн багажийг суурилуулж байгаа ба эмч ба мэс заслын сувилагч нарыг сургалтад хамруулсан бөгөөд Өвөрхангай аймагт энэхүү Аппаратыг хүлээлгэн өглөө. Тус аймаг өнөөдөр 3 өвчтөнд түрүү булчирхайн дурангийн хагалгааг хийнэ. Тус аймагт 5.3 тэрбум төгрөгийн өртөгөөр баригдаж 2022 оны 9 сард ашиглалтанд орсон төрөх эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд мөн тус аймгийн төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын төлөөллүүдтэй уулаж цар тахалтай тэмцэх тэргүүн фронтод амжилттай ажилласан Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарынхан болон тэдний ар гэрийнхэнд гүн талархал илэрхийлж эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн чиглэлээр хийж буй ажлуудыг танилцууллаа. Тухайлбал эрүүл мэндийн салбарын цахимжилт, эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэнтэй холбоотой гарч буй дэвшил ба асуудлууд мөн 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэх хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг орон даяар зохион байгуулах бэлтгэл ажлын талаар танилцууллаа. ЭМЯ зүгээс 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарлаж гаргасн ажлын төлөвлөгөөг биелүүлэх чиглэл өглөө. Мөн эх нярайн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр, эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр хийж буй ажлуудыг танилцуулан уулзалтад оролцсон эрүүл мэндийн ажилчдын асуултад хариулж санал бодлыг сонслоо.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ
2021 онд Өвөрхангай аймагт улсын төсөв болон зээл тусламжийн хөрөнгөөр нийт 8,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.
Үүнд:
2022 онд Өвөрхангай аймагт улсын төсвийн хөрөнгөөр нийт 17,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгджээ.
Барилга нийт 16,3 тэрбум төгрөг
Тоног төхөөрөмж нийт 1,0 тэрбум төгрөг
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.