Шүүхээс өнөөдөр /2022.04.21/ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргасан.
Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэв.
-ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг шүүхээс нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа. Та нэгэн цагт Монгол Улс Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хувийн компанид шилжчихлээ хэмээн шүүмжилж байсан?
-Энэ мафийг нурааж байж, миний санаа амарна гэж би хэлж байсан даа. Энэ сүлжээг тайлах ёстой байсан. Их ч удаан явлаа. Цэвэр мафийн зохион байгуулалт байсан. Өчигдөр Ерөнхий сайд түүнийг бараг төр болчихсон гэж хэлсэн. Тэр чинь зүгээр нэг үг биш. Ийм ноцтой асуудал байгаа. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн өнгөтэй өөдтэй болгоныг хамчихсан байсан.
Хөтөл 2011 онд Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг юм хийсэн. Гэрээ нь 2021 онд дуусах байсан. Концессоор өгсөн өмчийг хувьчилж болохгүй гэсэн заалттай. Гэтэл энэ хуулийн заалтыг зөрчиж, УИХ тогтоол гаргаад өртэй нь хувьчил гэсэн шийдвэр гаргасан байдаг юм билээ. Хуулийн байгууллага шийдэх байх. Над руу дайраад байсны цааш шалтгаан ийм л байсан юм. Одоо ном журмаараа хэрхэн шийдэгдэх байх. Том үгээр ярьвал улс орсон. Улсын Ерөнхий прокурорынх нь удирдлага нь Дарханаас төмрийн хүдэр зөөдөг. Ингэж хуулийнхан болон намынхныг, Ерөнхий сайдуудыг, УИХ-ын удирдлагуудыг урхидсан байсан.
-Д.Эрдэнэбилэг хэдхэн хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өглөө. Ер нь бол авсан зээлээ төлөхгүй байх жишиг олон улсад байдаг гэж ярилаа?
-Хэрвээ байгуулсан төрөө бэхжүүлж чадсан бол түүний авсан зээл хэзээ ч төлөгдөхгүй байсан. Бүгдийг нь үнэгүй хамах байсан. Ер нь бол банкны систем, Сангийн яамыг төлөөний хүнээ тавиад л удирдаж байсан хүн шүү дээ. Тэр Монголбанкны захирал Г.Золжаргал чинь ХХБ-ны тиллер байсан хүн. Монголбанкны Ерөнхийлөгчөөр тавьчихаад л тэрүүгээрээ бүх юмаа хийлгэдэг байсан. Д.Эрдэнэбилэгийн компаниудад Монголбанкнаас 360-аад тэрбум төгрөгийн зээл өгсөн байдаг.
Хөгжлийн банкны ТУЗ-д бас төлөөний хүнээ тавьсан байсан. Гүйцэтгэх удирдлагад ч хүнээ тавьчихсан. Тэгээд л төрийн мөнгийг шахаад л авдаг системтэй байсан шүү дээ. Сүлжээ, тор бий болгосон байсан. Энэ бол ноцтой асуудал. Над руу өдөр шөнөгүй дайраад байсан нь ийм учиртай. Давахгүй давааг давлаа. 7-8 даваа давлаа. Сүлжээг нь таслах л ажил байсан юм. Маш хүнд. Тагнуулын дарга нь оролцчихсон. Энэ бол мафи.
-Та ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа энэ мафийг таслахын тулд ямар арга хэмжээ авч байсан бэ?
-Би 2016 оноос үүнийг ярьж эхэлсэн. ХЗДХ-ийн сайдыг хүмүүс "Хуулийн бүх асуудлыг ганцаараа шийддэг" гэж буруу ойлгоод байдаг. Ерөнхий шүүгч, шүүгч нар, Ерөнхий прокурор, орлогч нарыг нь Ерөнхийлөгч томилдог. АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог. Хууль зүйн сайд хэрэг бүртгэл мөрдөн шалгах ажиллагаанд оролцдоггүй. Тэгэхээр хэргийг шалгах бүх хүмүүс нь өөр газраас томилгоотой учраас томилсон хүмүүсийнхээ үгээр явчихдаг. Ийм л зовлонтой системтэй.
Эрдэнэтийн 49 хувь дээр УИХ-ын ажлын хэсэгт гол ажлыг нь хийсэн хүн нь би. Намайг ХЗДХ-ийн сайд байхад хэсэг хугацаанд энэ хүмүүсийг чинь барьж хорьсон. Гэвч сулласан. Чадах бүх арга хэмжээг л авсан. Гол хийсэн ажил сүлжээг нь тайлах.
Ганц гишүүн, сайд байтугай төр хөдлөөд дийлдэггүй халхавчин дор орсон байсан. 2005 онд Улаанбаатар банкыг, 2007 оны сүүлчээр ХХБ-ыг сэжигтэй аргаар аваад, үүнийхээ дараа нэг хүнтэй баахан жижиг компаниуд байгуулсан.
Цаашдаа бүр Дулааны 3,4 дүгээр станцыг авах гэж байсан. Багануур ХХК-ийг бараг авсан.
-Цаашид ямар ажиллагаа үргэлжлэх бол?
-Шүүх, хуулийн байгууллага ямар шийдвэр гаргахыг би хэлж мэдэхгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Нямдорж бүх үнэнийг хэллээ. Аюултай маф монголд аль хэдийн нүүрлэсэн.толгойлогч нь хэн бэ? Ээ чавасдаа
энэ нямдорж өөрөө зайлаа бүх насаараа төрд тэр тусмаа хуулийн байгууллага толгойлсон энэ хугацаанд төр авилга албан тушаал ашиглагчдын үүр болсон улсад шударга ёс байхгүй болсон нь Энэ шаарын буруу
Хөгийн тролл минь сахал ах дээрээ очиж амьдар.Ард түмэн алдсан баялагаа авах гэж үйлээ үзэж бна.
Толгойлогч нь Эби, Женко л бх даа.
Оюунэрдэнийг дэмжих нь яг энэ үед чухал болсон.эрдэнэбилэгт ерөнхийлөгч ерөнхий сайд саяхан байсан шүүх прокурорын зарим томчууд бас байсан одоо ч байгаа энийг оюук л задлах гэж байна.
Оюун-Эрдэнийг одоо л дэмжих цаг Эрдэнэбилэг чинь Хурцыг л п..... минь гэдэг хүг ш дээ
Нээмка ч яг үнэн чааж бнадөө, Сахалын салтааны үснүүд үхэх нээ. Удоо та нар булнээ. Удахгүй та нартаа тооцоо боднээ
Ene sda uuiiguu Bas davhar shalguulaachee
Эрдэнэбилэгийн мафийн сүлжээ ч их том байх мафийнхан троллууд олон юмаа энд тэндгүй их юм бичиж эсэргүүцэх юм энэ аймар мафийн сүлжээг дарж дийлж чадах болов уу төр шүүх засаглалыг бүгдийг нь мафи болгочихсон юм бна шүү дээ дийлдэг байгаа ард түмэн л Оюунэрдэнээ сайн дэмжих хэрэгтэй байх даа
Erdenebilegiin munge dotooddoo bgaad.bur tuleh sanaatai uom bishuu.Harin SU.Hadgalmj.HB.buh bankiig.Sanguudiin hulgaichaa odoo gargaj tavih bolson.Shuuhiin shudarga.NAM nuluulehgui gedgiig hartsgaay.
Зөв Нямдорж гуай наад хэдээ шоронд нь хатаа Ээбийг бас хорь
Өөрийг булхайгаа нуух гэж энэ хүнийг золиослох нь дээ хөөрхий кккк
Эрдэнэбилэг гэгч этгээд энэ бүгдийг хийж чадах хүн биш байхаа. ОУ ын мэрэгмсэн луйврын системээр бүх ажиллагааг хийж ирснийг бодохоор цаанаасаа удирдлагатай нь тодорхой.
Сайн тайлах юм бол УИХ аас орчихсон маш их хүн гарах байх шүү. Төрийн томилгоог алсаас нь удирдаж байсан гэхлээр Нямдоржийг өмссөн хувцастай юутай хийтэй нь аль эрт худалдаад авчихсан байхыг ч үгүйсгэхгүй. Янз бүрийн юм гарах байх...
ZALUU HVN BNA ZADARCH TARAA GEHDEE OLON JIL BUHSHISHAN BUGLAAG HETSVVLDEE GEHDEE ARD CHINI ARD TVMEN CHINI HARJ BNA DVV MINI EHELSEN BOL DUUSAGA AMJILT HVSE !!!?