СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-21

🔴 LIVE: Хөгжлийн банкыг шалгах түр хороо гэрчийг дуудаж, шинжээч томилох эрхтэй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хороо УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлахаар болсон. Тус банкны хянан шалгах түр хороог УИХ-ын 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Парламентын түүхэнд анх удаа Хяналт шалгалтын түр хороог байгуулж байгаа нь энэ юм. Тус түр хороо нь мөрдөн байцаах, шүүх дээр нотлох баримтыг тал бүрээс цуглуулж үнэлж дүгнэнэ. Мөн хянан шалгах шаардлагатай бол гэрчийг дуудаж шинжээч томилох эрхтэй. Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан Хянан шалгах түр хорооны дарга Ж.Сүхбаатараас дараах тодруулгыг авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй хувь нь санал гаргаж, хянан шалгах түр хороог байгуулах журамтай. Үүний дагуу түр хороо байгуулагдсан. Хянан шалгах түр хорооны бусад байнгын хороодын ажлын хэсгүүдээс ялгарах тал нь нотлох баримтад суурилж ярина. . Түр хороо буух үед тайлан нь олон нийтэд нээлттэй танилцуулагдана. Үр дүнг иргэд олон нийт хамтарч нэхдэг байх ёстой. Манай түр хорооны гишүүдээс ажлын төлөвлөгөөний саналыг авч байна. Ирэх долоо хоног гэхэд саналыг авч дуусаад ямар дэс дарааллаар явах талаар ярилцана. Бидний зорилго удааширсан зээлийн эргэн төлөлт, явц байдлыг шалгана. Арав гаруй жилийн асуудал байна.Түр хороо нэгт өр зээлээ төлүүлэх, үүсээд буй хууль зүйн асуудал, процессийг зөв явуулах ёстой. . Хөгжлийн банкан дээр засан сайжруулах ажил явагдаж байна. Албан ёсоор бидний ажил эхлээгүй байна. Энэ ажлыг хурдан шуурхай шийдчихгүй.Тавдугаар сард хийх ажлуудынхаа бэлтгэл ажлыг дэс дараалалтайгаар бэлтгэлээ хангана. Ингэхдээ нотлох баримтыг шинэчлэн судлах сонсголыг хийнэ. Хуучин бид ердийн сонсголыг хийдэг байсан. Тэгэхээр нотлох баримтуудад тайлбар, үндэслэлийг сонсоно. Мэдээллийг ил болгох тал дээр ажиллана гэсэн үг.Хамгийн түрүүнд өмнөх ажлын хэсгийн тайлан дүгнэлттэй танилцана. Дараагаар тодруулах үйл баримтуудыг цуглуулна.

Түр хорооны даргын хувьд тус асуудалд ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс хандахгүй. Ер нь эрх баригч улс төрийн хүчний хувьд энэ асуудлыг нэг тийш болгох шаардлага байгаа. Учир нь бид сонгуульд орохдоо л шударга ёсыг тогтооно, үргэлжлүүлнэ гэж зорилгоо тодорхойлсон.

Магадгүй зугтаад, бултаад байгаа байгаа хүмүүсийн асуудлыг ч гаргаж ирж болно. Ингэхдээ олон нийтийн шахалттайгаар энэ асуудлыг шийдүүлэх ёстой. 

Хөгжлийн банкны тус асуудал нь улс төр бизнесийн орчинд ямар давуу эрх байгаа юм, ямар хүмүүс тэгш бус байдлыг бий болгож байгаа зэргийг харуулсан. Энэ кейсийг шийдсэнээр дараа дараагийн удаа мөнгө цаастай холбоотой асуудалд орооцолдохгүй байх, татвар төлөгчдийн мөнгөнд яаж гамтай хандах ёстой вэ гэдэг нь энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарна гэж харж байгаа.

Түр хороо дотоод ажлынхаа хүрээний асуудлаар тогтоол гаргана. Түр хорооны хэлэлцэх сэдэв, үйл ажиллагааг эхнээс нь эдийн засгийн байнгын хороо УИХ-д оруулахдаа тодорхойлчихсон. Гадагшаа үүрэг даалгавар өгөх байдлаар бид тогтоол гаргахгүй. Харин гэрчээр дуудахад ирэхгүй байгаа тохиолдолд ямар ч албан тушаалтанд Зөрчлийн болон Төрийн албаны хуулиар хариуцлага хүлээлгэх нь хуулиараа баталгаажсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүй л бол дуудсан үед ирэх ёстой. Эхнээс нь зөв явуулахад Түр хороо анхаарч ажиллана гэж бодож байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.