СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-21

🔴LIVE: Хувиараа тавилгын бизнес эрхэлдэг жирийн нэгэн өрхийг онцолж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

БЗД-ийн 21-р хорооны иргэн Ж.Мөнхболд тавилгын бизнес эрхлээд хоёр жил болж байна. Тэрээр гурван хүн цалинжуулдаг. Мэргэжлийн мужаан биш ч амьдралын эрхээр ур чадвараа хөгжүүлэн монгол гэрийн тавилга хийдэг болжээ.

Түүний хувьд Солонгос улсад ажиллаж хөдөлмөрлөж байсан бөгөөд цар тахал гаргахаас өмнө нь ПС тоглоомын газар ажиллуулдаг байжээ. Ингээд өөрт байгаа мөнгөөрөө тавилга хийхээр шийдэн сүүлийн хоёр жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн үйл ажиллагаагаа өргөтгөн гэр хорооллын нүүрний хашааг шилэн хорготой болгон өөрийн хийсэн тавилгаа олон нийтэд харуулдаг болжээ.

Иргэдийн хувьд модон хашаа хараад өнгөрөх биш гоё сийлбэртэй тавилга харах нь сэтгэл санааг өргөх байх гэдэг санааг тэрбээр гаргасан байна.

. Монгол гэрийн авдар 400-600 мянган төгрөгөөр зарагддаг бөгөөд он гарснаар худалдан авалт буурсан гэдгийг дурдлаа. . Тэглээ гээд өөрийн босгосон үйлдвэрээ зогсоолгүй үйл ажиллагаа явуулах болно гэлээ.

Түүний хувьд сийлбэрийн машинаа ажиллуулж сурахын тулд компьютер дээр программ хэрхэн ажиллуулах талаар хүртэл сурсан гэнэ. Тэрбээр хүн хөдөлмөрлөж чадах юм бол ямар ч ажлыг хийж чаддаг юм шүү гэдгийг залууст захиж хэлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.