СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нарыг цагдан хорихоор боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн

Тус газраас түүний гэр болон ажил, хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийсэн бөгөөд мөрдөн шалгалтын явцад  гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэл тогтоогдсон тул цагдан хорих саналыг прокурор, шүүхийн байгууллагад хүргүүлсэн. 

Энэ хүрээнд өнөөдөр /2022.04.21/ яллагдагч Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэхийг шүүх хурал боллоо.

Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон бөгөөд шүүх бүрэлдэхүүн яллагдагч Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих шийдвэр гаргалаа. 

Шүүхээс "Монголын зэс корпораци”-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарыг цагдан хорих шийдвэр мөн гаргасан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.19

Худлаа хорисон болж байгаад сулалчихгүй л бол одоо л сайн ухах хэрэгтэй

Зочин
2 жилийн өмнө
43.242.243.240

Монголд шударга ёс гэдэг юмыг одоо л чангалж авахгүй бол ийм луйварчид толгой дээр гишгэж бна. Лодойсамбуу бол гэмт этгээдийн ярилцлагыг мэдүүлэг өгөхтэй зэрэгцээд гаргаж байгаа нь дэндүү тохуурхсан үйлдэл мэт санагдсан шүү... Ард түмний өмчийг удаа дараа луйвардсан нь баримтаар нотлогдож байхад тэр гэмт этгээд болох нөхрийг ТВ ярилцлагад урьж яриулж байгаа нь ард түмнийг дэндүү басамжилж тохуурхсан явдал...! Лодой өөрийгөө баатар мэт сагсаганаж бх шив . Ер нь сэтгүүл зүй гэдэг юм ч хог новш болжээ... Гэрээт сэтгүүл гэдэг мөнгөний сэтгүүл зүйг болимоор . Хэлэх ч үг алга ...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.