СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-21

Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нарыг цагдан хорих, эсэхийг өнөөдөр шийдвэрлэнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Монголын ипотекийн корпорац (МИК)-ын ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаад энэ долоо хоногийн эхэнд чөлөөлөгдсөн, “Монголын зэс” (Монголиан коппер корпорэйшн)-ийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаал хашдаг М.Мөнхбаатар тэргүүтэй дөрвөн хүнийг цагдан хорих, эсэхийг өнөөдөр 09.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүх хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уг дөрвөн хүнийг цагдан хорих хүсэлт НПГ-т өчигдөр өглөө гаргасан бөгөөд хяналтын прокурор нь уг саналыг үндэслэлтэй гэж үзэн дээрх шүүхэд хүргүүлсэн байна.

Энэ талаар АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нарыг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Түүний хамаарал бүхий тодорхой объектуудад нэгжлэг хийсэн. Улмаар Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсгийн хэмээн мэдээлэл өгсөн юм.

Бидний авсан мэдээллээр өнгөрсөн мягмар гарагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хойд талд оршдог Худалдаа хөгжлийн банкны төв байр, “Монголын зэс” зэрэг аж ахуйн нэгжид нь нэгжлэг хийсэн аж.

Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар тэргүүтэй дөрвөн хүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг хууль зөрчин авсан, Хөгжлийн банкнаас “Кью си эс” компаниараа дамжуулж их хэмжээний зээл авч зориулалт бусаар зарцуулсан, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийг төрийн мөнгөөр хувьчилж авсан байж болзошгүй гэх зэрэг хэрэгт холбогдуулан шалгаж, заримд нь яллагдагчаар татаад байгаа билээ. Цагдан хориулахаар хандсан дөрвөн хүнийг дээрх дурдсан хэргүүдээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49-ийн хувьцаатай холбоотой үйлдэлд нь таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар хандаж буй гэнэ.

Г.Равжаа

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.67.182

Энэ хүн улаан балд ороод өөрийгөө ардын баатар гээд байх шиг б.а лээ.ямар их доромжлол вэ.хүзүүгүй хуогайчтай нь хамт хорьж ялыг нь үүрүүлээчээ.төр төмөр нүүрээ харуулаачээ.бас жастын батхүүгийн хэрэг шиг замхарч удаашрахавдээ

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.19

thahiagiin elbegdorj gegch ulaan hulgaichiig hezee barih ve

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.64

.....ЁРООЛГҮЙ САВНЫ УЧРЫГ НЬ ОЛ ХУУЛИАР ШИЙД...УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГО....ШОРОНД ЯЛЫГ НЬ ҮҮРҮҮЛ......

Зочин
2 жилийн өмнө
192.82.87.2

...ЭНЭ НӨХРИЙН БАЙЦААЛТААС БҮХ ЮМНЫ УЯА ТАЙЛАГДАНА.Ц.ЭЛБЭГДОРЖ.Х.БАТТУЛГА ХЭН ХЭН ВЭЙ ГЭЭД ӨӨР Ч АСУУДАЛ ШИНЭЭР ГАРЧ ИРЖ .ШОРОНД САЙН ХОРЬЖ БАЙГААД БҮХ ҮНЭНИЙГ ЗААВАЛ ХЭЛҮҮЛ.АРД ТҮМЭН.МОНГОЛ УЛСЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ ДОРОМЖИЛООД БАЙГАА.ТӨРИЙН ХУУЛЬ ХҮЧ ЧАДЛАА ХАРУУЛАХ ЦАГ БОЛСОН...

Зочин
2 жилийн өмнө
64.119.25.196

Хэргээ сэгсрэх гэж Улаан балыг хахуулдаж ороод бүр балардаг бна шүү. Та нар ч ард түмний хөрөнгөөр хуульгүй юм шиг тоглосон доо.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.