УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үед Сангийн сайд Б.Жавхлан энэ сараас НӨАТ-ын сугалааг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Мөн Нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох талаар хуульд тусгажээ. Эдгээр хуулийн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
- Халамжаас хөдөлмөрт шилжье гэж хэлээд байгаа. Төрийн халамж хишгийг ажил хийдэггүй, хөдөлмөрлөдөггүй хүмүүс нь илүү хүртээд, ажлын байр нэмэгдүүлээд хөдөлмөрлөөд байгаа залуусд нь ямар ч төрийн хайр ивээл очихгүй байна. Энэ утгаараа залуус хөдөлмөр эрхэлж, бизнес хийх сонирхолгүй болсон байна. Залуус 40,50 мянган төгрөгийг хөнгөлөлт буцаан олголт бус тогтолцооны өөрчлөлтийг хүсэж байна. Энэ 170 тэрбум төгрөгийн зөв зүйлд зарцуулах ёстой. Намын бүлэг дээр ч энэ асуудлыг ярьсан. Мөн НӨАТ-ын сугалаанд нийтдээ 18 тэрбум төгрөгийг зарцуулдаг. Өчигдөр чуулган дээр энэ сугалааг болиулах асуудал ярьж байсан. Тэгвэл энэ 18 тэрбум төгрөгөөрөө 2 хувийг 4 хувь болгох боломжтой байна. Засгийн газраас ингэж мэдэгдэж байгаа нь иргэд НӨАТ-аа төлөхөөс зайлсхийх вий гэх айдас байна. Том зургаар нь харвал сугалаагаа болиод 2 хувиа 5 хувьд хүргэсэн тохиолдолд иргэд ч НӨАТ-аа бүртгүүлнэ, улс ч татвараа авах юм. Би нийгмийн даатгалын буцаалтыг хийнэ гэхээсээ илүүтэйгээр цалинг 10 хувиар нэмэх нь илүү үр дүнтэй гэж харж байгаа. Ингэж нэмснээр нийгмийн даатгалын орлого нэмэгдэж, иргэдийн амьжиргаанд ч тустай. Ер нь бол арван жилийн дараа хуримтлалаасаа мөнгө авдаг гарцыг нээх шаардлагатай. Хувийн нэмэлт тэтгэврийн хууль, нийгмийн даатгалын тухай багц хуулийг даруйхан хэлэлцүүлэх шаардлагатай.
Тэтгэврийг индексжүүлж, тэтгэврийн насыг өөрчлөх, хуримтлал суурьтай болгох, хувийн нэмэлт тэтгэврийн эрх зүйн орчныг бүрдүүлье гэх асуудлыг багтаасан хуулийн төсөл өргөн барихаар төлөвлөөд ажиллаж байна.
Иргэд эзэмшдэг хамтын сантай болж хуримтлалд суурилж байж өнөөдрийн тогтолцоо өөрчлөгдөнө гэж харж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ёрөн НӨАТ ынхувийг нэмэх хэрэгтэй Ард түмний тархийг угаагаад байх юм НД 50 ийг олгон гэж хачин юм яриад байх юм цалин тэтгэврээ олигтойхон нэмээч Монголд хөдөлмөр эрхлэх хүнгүй болоо залуу чууд нь гадагшаа яваад төрийн зөв бодлого дутагдаж байна