СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: ОХУ тив хоорондын баллистик пуужин туршжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ тив хоорондын шинэ баллистик пуужингаа өнгөрөгч лхагва гарагт туршсан бөгөөд энэхүү цөмийн хүчин чадалтай зэвсэг нь Москвагийн дайснуудыг нэг зүйл бодоход хүргэнэ гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Олон жилийн турш боловсруулсны эцэст анх удаа туршиж буй гэж цэргийн албаныхан ноён Путинд мэдүүлсэн байна. Туршилтууд дууссаны дараа Оросын цөмийн хүчин шинэ пуужингаа "энэ оны намар" гэхэд хүлээн авч эхэлнэ гэж Роскосмос сансрын агентлагийн тэргүүн Дмитрий Рогозин дурджээ.

Ерөнхийлөгч Путин уг зэвсгийн талаар "Шинэ иж бүрдэл нь хамгийн өндөр тактик, техникийн шинж чанартай бөгөөд пуужингийн довтолгооноос хамгаалах орчин үеийн бүхий л хэрэгслийг даван туулах чадвартай. Энэхүү хосгүй зэвсэг нь манай зэвсэгт хүчний байлдааны чадавхыг бэхжүүлж, Оросын аюулгүй байдлыг гадны аюулаас найдвартай хамгаалж, манай улсыг заналхийлэхийг оролдсон хүмүүст нэг зүйл бодогдуулах болно" хэмээн тэмдэглэсэн юм.

Удаан хүлээсэн "Сармат" пуужингийн туршилт Барууныхныг гайхшируулаагүй ч уг явдал геополитикийн хурцадмал байдлын үед тохиолдсон нь анхаарал татаж байна. ОХУ-ын арми өнгөрсөн 2 дугаар сарын сүүлээр Украинд түрэмгийлж эхэлснээс хойш ноён Путин Оросын цөмийн хүчний талаар онцлон дурдсан бөгөөд Барууны аливаа орон тус улсад саад болох гэж оролдвол түүхэнд нь байгаагүй үр дагаврыг үзүүлнэ гэж анхааруулсан билээ.

Тэгвэл НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлдээ "Урьд нь төсөөлөхийн аргагүй байсан цөмийн мөргөлдөөн одоо дахин боломжит хувилбар болоод байна" хэмээн онцолсон юм.

Эх сурвалж: Reuters

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Эрдэмбат.
2 жилийн өмнө
124.158.68.83

Европ АНУ огт айхгүй байна лээ. Огт тоохгүй Украинд зэвсэгээ нийлүүлж л байна. Путин худлаа сүржигнэдэг.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.183

Teneg hun aihgui bhdaa ailaa gej helhuu aigaagui bol NATO tsergee oruulna gej tomrono hezeech chadahgui muu horchin АНУ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.