СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Богдхан уулын 4 аманд иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралтын бүс байгуулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөж зугаалах боломжтой газрын судалгааг хийж дуусгалаа хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээллээ.

Тэрбээр “Иргэд зугаалж чөлөөт цагаа өнгөрөөх, гэр бүлээрээ алхах газар дутмаг байгаа. Ихэнх газрыг мөнгөтэй, эрх бүхий, хувь хүмүүс авч тойруулан хашаа барьж иргэдийн уул руу гарах замыг хүртэл хаасан. Нийтийн эрх ашгийн төлөө бид ажиллана” хэмээв.

Богдхан уулын дархан цаазат газарт нийт 4 байрлалд 11 га газрыг төлөвлөлөө:

  • Зайсангийн аманд - 1,8 га
  • Богинын аманд - 5,1 га
  • Хүүшийн аманд - 2,2 га
  • Нүхтийн аманд - 1,9 га газар.

Тус газарт БОАЖЯ хувийн хэвшил, олон улсын байгууллага, дүүрэгтэй хамтран санхүүжилт олохоор ажиллаж эхэлжээ. . Цаашдаа улс орон даяар хэрэгжүүлнэ гэдгийг салбарын сайд цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.