Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн "Ширээ"-гийн голын мөс цөмөрч дээгүүр нь зорчиж явсан 41 настай П голд унаж амиа алджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 75 км замыг туулан очиж Улиастай сумаас Цагаанхайрхан сумын Цэцэрлэг багийн “Хөөрөг” гэдэг газрын чиглэлд иргэн Ш-ийн “Фургон” загварын автомашинаар зорчиж явсан иргэн П /41 настай, эрэгтэй/ мөсөн дээгүүр явганаар явж байгаад "Ширээ”-гийн голд мөс цөмөрч усанд живсэн байсныг анх осолдсон газраас урагш 300 метрийн зайтай газраас цогцсыг олж гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн. “Ширээ”-гийн голын өргөн 9 м, усны гүн-150-170 см, мөсний зузаан 50-60 см, зарим газар 30-40 см байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.