СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

А.Ариунзаяа: 1 сая төгрөгөөс доош цалинтай иргэдийн НДШ-ийн 50 хувийг дансаар шилжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьсан. 

Уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн
шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай тусгагдсан байна.

Энэ талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа:

-Өнгөрсөн хугацаанд маш олон санал ирж, бүлэгтэйгээ ярилцсан. Энэ хүрээнд ямар нэгэн байдлаар байгууллагаар хязгаарлах бус цалингийн хэмжээгээр нь хязгаарлах нь зөв гэсэн санал гарсан. Ингээд 1 сая төгрөг ба түүнээс доош цалин, орлогоор Нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг дараа сард олгох тухай хуулийн төсөлд тусгасан. 

Үүнд улсын төсвөөс нийт 172 тэрбум төгрөг буюу 2022 оны төсөвт 150 тэрбум төгрөг, 2023 оны төсөвт 21 тэрбум төгрөгийг төсөв тавигдаж байна. Нэг ёсондоо, төсвөөс буцаан олголт нь хийгдэнэ гэсэн үг. Ингэснээр иргэн эхлээд шимтгэлээ төлнө, төлсөн хэмжээнээс нь буцаан олголтыг дараа сард нь олгоно. Мөн хувийн данс руу нь шилжүүлнэ гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.89.151

Батлагдсан бол энэ сараас эхлэх үү

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.123

1 сараас доош орлоготой хүн буцаалт авахгүй нь төр бас ялгаварлаж үзэж бна ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.