УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан НӨАТ-ын асуудлаар тодруулсан гишүүний асуултад хариулт өгөв.
Сангийн сайд Б.Жавхлан:
-НӨАТ-ын тогтолцоог аль болох хөндмөөргүй байна. Сүүлийн 32 жилийн хугацаан дахь хамгийн зөв татварын тогтолцооны нэг систем юм. Энэ бол дэлхийн 162 улсад байдаг сонгодог тогтолцоо. НӨАТ-ын 10 хувь өндөр дүнд орохгүй.
НӨАТ-ын сугалааг энэ сараас явуулахаа болино. Сугалаа тодорхой хугацаанд үүргээ гүйцэтгэсэн. НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувь дээр ойрын жилүүдэд барина гэсэн бодлоготой байна.
Төсөвт маш найдвартай, тогтвортой орлого болж ирсэн. Цаашдаа ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Одоо төсвийн нийт орлогын 22 хувийг эзэлдэг. Жилд 3.7 их наяд төгрөгийн НӨАТ-ын орлого ордог орлогын хамгийн том систем болсон. Тиймээс далд эдийн засгийг ил болгодог бодлого, системийг улам хөгжүүлж, тогтвортой байх хэрэгтэй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сугалааг зогсоовол аз үздэг нэг хэсэг болоод луйвар хийдэг хэсэг хүн нам болно. Уул нь 2% -ийгаа ядаж 5% болгосон бол маш ухаалаг шийдвэр байх байлаадаа. Далд эдийн засаг чинь одоо нэмэгдэнэ шүү.
Улс орон иргэд хэцүү үед л сугалаа цэцэглэж горьдлого ихэсдэг байхаа.дээх нь шар эрээн сонин цэцэглэж байхад сонин болгон сугалаатай .хожих горьдлого ихтэй.хоолны мөнгөө хийсгэдэг байжээ.