СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Хоолыг илүү амттай санагдуулдаг "цахилгаан" савх бүтээжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Японы эрдэмтэд давсны амтыг зохиомлоор бий болгодог "цахилгаан" савхыг зохион бүтээснээр иргэд хоол хүнсний бүтээгдэхүүн дэх натрийн хэмжээнд санаа зоволгүйгээр, илүү амтархан идэх боломжтой болжээ.

Уламжлалт хоолнууд нь давс ихтэй байдаг тус улсын насанд хүрэгчид өдөрт дунджаар 10 грамм давс хэрэглэдэг бөгөөд энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг хэмжээнээс хоёр дахин их юм.

Токиогийн Мэйжи их сургуулийн профессор Хомеи Мияшитагийн лаборатори, хүнс, ундаа үйлдвэрлэгч "Kirin" компанитай хамтран бүтээсэн уг савх нь цахилгаан өдөөлт болон бугуйвч хэлбэрээр зүүх мини-компьютер ашиглан ажилладаг аж. Тодруулбал, энэхүү төхөөрөмж нь хүнсний бүтээгдэхүүнээс натрийн ионыг дамжуулж, давсны амтыг төрүүлдэг байна.

Натри багатай хоолны дэглэм барьдаг хүмүүсийг хамруулсан эмнэлзүйн туршилтуудын үр дүнд, . Давс багатай мисо шөлийг тус савхаар идсэн оролцогчид хоолны "баялаг, чихэрлэг байдал болон ерөнхий амт" нь сайжирсныг тэмдэглэсэн аж.

"Kirin" компанийн мэдээлснээр, энэхүү савх нь "хүний ​​биед нөлөөлөхгүй, маш сул цахилгаан ашиглаж, натрийн хлорид, натрийн глутамат зэрэг ионы үйл ажиллагааг тохируулан, хоолны амтыг ихэсгэж эсвэл сулруулдаг" байна. гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.