Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Хилийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт “Шивээхүрэн -Сэхээ” боомтод ажилласан. Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалсан юм. Тус томилолтын үеэрээ эдийн засаг хүндрэлтэй үед нисдэг тэргээр зорчсон нь шүүмжлэл дагуулсан. Уг асуудалд дараах тайлбарыг өглөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
-Би Улаанбаатар хотоос гараад Шивээхүрэн, Цагаан дэл боомт хүртэл тээврийн хэрэгслээр явсан. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багт болох уулзалтдаа амжиж очихын тулд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн аваар ослын үед ашигладаг онгоцоор зорчсон нь үнэн. Ер нь цаашид Засгийн газрын гишүүд хөдөө орон нутаг руу томилолтод явахдаа жижиг оврын, шатахуун бага иддэг онгоц хэргэлдэг болох хэрэгтэй. Ингэснээр өдөртөө ажлаа амжуулж, бага зардлаар явах боломжтой. Яам, агентлаг бүр нэг машин дагуулж, олон машины цуваа явдаг нь эсрэгээрээ цаг хугацаа алдаж, зардал их гарахад хүргэдэг. Хэмнэлтийн тухай хууль дээр ч энэ талаар тусгагдаж байгаа гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Амар юм байна өө илиинүүд
Би тэгмээр байна тэхүү Бүгдээрээ адилхан шаая л даа