СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 УИХ-ын нэр бүхий гишүүд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төсөл өргөн барилаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Э.Бат-Амгалан, Ш.Раднаасэд нарын гишүүд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуулийг манай улсад 2002 онд өргөн барьж, хэлэлцэн баталж байсан. Монгол Улсын санхүүгийн салбарт тэр дундаа банк бус санхүүгийн салбарын хөгжил нь финтек буюу санхүүгийн технологитой салшгүй холбоотойгоор тодорхойлогдож байна.

Технологид суурилсан санхүүгийн шинэ үйлчилгээ бий болж, салбарын харилцагч үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалсан, салбарын хөгжлийн чиг хандлагыг олон улсын жишигт нийцүүлсэн хууль эрх зүйн орчинг бий болгох зайлшгүй нөхцөл байдал энэхүү банк бус санхүүгийн салбарт тулгараад байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын салбарын үйл ажиллагаанд нэн тааламжтай орчинг бий болгох, санхүүгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх замаар санхүүгийн зуучлалыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, салбарыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэв. 

Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараах зарчмын томоохон асуудлыг тусгасан байна.

Үүнд:

  • ББСБ нь олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломж бүрдэнэ
  • Салбарын оролцогчдыг чадавхижуулж, төрөлжсөн институт болгоно
  • Финтект суурилсан санхүүгийн үйлчилгээний эрх орчин бий болно
  • Компанийн засаглалын ил тод байдал, мэдээллийн аюулгүй байдлын эрх зүйн зохицуулалт бий болно
  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх тогтолцоог сайжруулна
  • Зохицуулагч байгууллагын эрх үүргийг тодорхой болгож, нэгдсэн хяналт шалгалт хийх эрх орчин бүрдэх юм.

Мөн тус хуулийн төсөлд ЭНЭ холбоосоор нэвтрэн саналаа тусгах боломжтой аж. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.