Барууны орнууд Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг ОХУ-ын эсрэг ашиглаж, түүнийг Минскийн хэлэлцээрийг үл ойшооход хүргэсэн гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгджээ.
Тэрээр "Барууныхан Зеленскийг Оросын эсрэг чиглүүлж, тоглолт хийсэн гэж би бодож байна. Барууныхан түүнийг бэхжүүлэхийн тулд бүхнийг хийж, Минскийн хэлэлцээрийг үл тоомсорлохыг ятгасан. Хэрвээ Зеленский Минскийн хэлэлцээрийг дагаж мөрдөхөд бидэнтэй хамтран ажилласан бол энэ хямрал аль эрт дуусах байсан" хэмээн тэмдэглэсэн байна.
Минскийн хэлэлцээр нь Украины Донбасс бүс нутагт энх тайвныг тогтоох үйл явцын гол түшиг тулгуур юм. Уг хэлэлцээрийн хүрээнд, тус бүс нутагт харилцан гал зогсоон, зэвсгээ татан гаргаж, эдийн засгийн харилцаагаа сэргээхийн зэрэгцээ өөрсдийгөө тунхагласан Бүгд Найрамдах Донецк болон Луганск Ард Улстай яриа хэлэлцээ хийх замаар Украинд үндсэн хуулийн шинэчлэл хийх зэрэг алхмыг тусгасан аж. Гэвч Киевийн зүгээс эдгээр улс төрийн заалтыг биелүүлэхээс татгалзсаны улмаас яриа хэлэлцээрийн үйл явц зогсонги байдалд ороод байна.
Тодруулбал, Украины эрх баригчид Донецк, Луганск Ард Улстай шууд яриа хэлцэл хийхээс татгалзсан бөгөөд тус бүс нутгуудын тусгай статусыг үндсэн хуульд нэгтгэхийг эсэргүүцэж байгаа юм. Түүнчлэн, Минскийн хэлэлцээрийн улс төрийн шаардлагууд хэрэгжих хүртэл Донбасс дахь Оростой хиллэдэг хэсгийг Украины хяналтад байлгахыг шаарджээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
shaadag hugshin lalariin nawch vee yadag, Mongolchuud 2 hurshtei ch ene hulmastai shaadag luivarchin aluurchin ugur hulgaichuudas holhon bsn ni l ulziitei shu
Orosiin ard tumniig puting xyndeldeg bailaa. Dain xiisnees xoish ix dyrgyi bolson do
Proshonko zlinski nar uls oronoo bish uursdiin erh ashig tuluu baruunii buunii nohoi togloomiin kukldei bolson
Америк барууныхан зелинскийг бууны нохой болгож Оросыг тамирдуулах хорлонт мөрөөдлөө биелүүлэхийн тулд укрианыг сүйтгэж байна.