СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-20

Хөгжлийг банкийг шалгах УИХ-ын Хянан шалгах түр хороог Ж.Сүхбаатар ахална

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Хөгжлийн банктай холбоотой чанаргүй зээлийн асуудал хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард Хөгжлийн банкны ажлыг хэсэг УИХ-д хянан шалгах түр хороог байгуулах шаардлагатай гэж үзэн, энэ дагуу Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар /2022.04.13/ Хөгжлийн банкны хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн юм.

Тэгвэл уг байгуулагдсан Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ахлах юм байна.

УИХ-ын Хянан шалгах түр хорооны дарга Ж.Сүхбаатар “Парламентын түүхэнд анх удаа хяналт шалгалтын механизмыг бий болгож байна. УИХ, байнгын хороод ажлын хэсэг гаргадаг байсан.

Парламентын хяналт шалгалтын түр хороо бодсон санаснаа ярихаас илүүтэй нотлох баримтад суурилдгаараа ялгаатай. УИХ-ын гишүүдийн санаа бодлоос илүү гэрчийг дуудна, шинжээч томилно, нотлох баримтыг тал бүрээс нь ярина.

Бидний гол ажил бол зээл олголт, эргэн төлөлт, төслийн хэрэгжилтийг шалгаж, хуулийн хүрээнд ажиллана. Бид өөрсдөө хуулийн заагийг давахгүй байх ёстой. Энд нам гэж байхгүй. Манай, танай намын хулгайч гэсэн асуудал байхгүй” гэлээ.

Хөгжлийн банкны хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн Д.Батлут, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг,Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ж.Батсуурь, Н.Ганибал, Т.Доржханд нар багтсан байдаг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.