Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын засвар, шинэчлэлийн ажлаас шалтгаалан иргэд тус замаар зорчиход хүндрэлтэй байгаа. Иймд авто замын засвар, шинэчлэлийн ажил дуустал нэмэлт галт тэрэг явуулахаар болсон байна. Галт тэрэг маргаашаас эхлэн иргэдэд үйлчилнэ.
Тодруулбал нэмэлт галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 08:50 цагт хөдөлж, Дархан өртөөнд 13:17 цагт ирэх бол Дархан өртөөнөөс 14:07-д хөдөлж, Улаанбаатар өртөөнд 19:00 цагт очих юм
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.