Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар:
• Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
• Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал байгуулах ажлын явц,
• Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлын явц, цаашид авах арга хэмжээ,
• Шинэ Сэргэлтийн бодлогын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө,
• Ой хээрийн түймрийн нөхцөл байдал зэрэг 30 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Мөн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн дагуу дизель түлшний онцгой албан татварыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
2018 онд дизель түлшнээс бусад төрлийн шатахууны онцгой албан татварыг тэглэсэн бол өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дизель түлшний онцгой албан татварыг чөлөөлөх асуудал яригдаж буйг албаныхан мэдээллээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өгнө гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.