Улсын ерөнхий прокурор, ЦЕГ-ын дэд дарга зэрэг албан тушаал хашиж байсан М.Энх-Амгалангийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, амьдардаг байранд АТГ-ын мөрдөгчид өчигдөр нэгжлэг хийсэн тухай цахим мэдээллийн хэрэгслээр цацагдав.
Энэ талаар хэд хэдэн эх сурвалжаас тодруулахад М.Энх-Амгалангийн хамаарал бүхий аж ахуйн нэгж, орон сууцад нэгжлэг хийж буй тухай зарим сайтад мэдээлсэн нь ташаа. Одоогоор тийм нэгжлэг, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ч бас М.Энх-Амгалангаас тайлбар авч байгаа тухай мэдээлэл цацагдсан шүү дээ. Түүнээс мэдүүлэг аваагүй” гэсэн юм.
Харин Улсын ерөнхий прокурортой хэрэг наймаалцсан хэмээн хэвлэлд бичиж буй А.Гансүхийн дүүгийн компанид нэгжлэг хийжээ.
Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр “Суруга Монгол”-ын байранд очиж А.Гансүхийн дүү А.Ганболдын хамаарал бүхий аж ахуйн нэгж болон дээрх компанийн гүйцэтгэх захирал Ц.Чинбаяр нарын албан өрөөнд нэгжлэг хийж, холбогдох бичиг баримтуудыг нь хураан авчээ.
Цахим мэдээллийн хэрэгсэлд бичсэн, А.Гансүхийн холбогдсон эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгохын тулд газар эзэмших эрх шилжүүлж авсан асуудалд Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланг буруутгаж байгаа гэх мэдээллийн дагуу АТГ-т гомдол гаргасныг шалгах хүрээнд ийнхүү А.Ганболд, Ц.Чинбаяр нарын аж ахуйн нэгжид шалгалт хийсэн юм байна. Харин М.Энх-Амгалангийн хувь эзэмшдэг аж ахуйн нэгж, орон сууцад нэгжлэг хийгээгүйг олон эх сурвалж баталлаа. Улсын ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангаас энэ талаар тодруулахад “Надад мэдэгдсэн, шалгасан зүйл одоогоор алга. Захиалгаар л ийм зүйл бичээд байгаа юм болов уу даа” гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Үхсэн буурын толгойноос амьд АТ арзайнаа гэж энэ шүү дээ хө үүнийг хэн ч шалгаж чадахгүй эрлэг л учирыг нь олно доо шалгах хүмүүс нь бүгд цэрэг нь байсан учираас Энхамгалангийн