ОХУ-ын эдийн засгийн байдал тогтворжиж, рублийн ханш эргэн өсөж байгаа гэж Ерөнхийлөгч Владимир Путин эдийн засгийн асуудлаарх уулзалтын үеэрээ мэдэгджээ.
Тэрээр "Орос улс урьд өмнө байгаагүй томоохон дарамтыг даван туулсан. Одоо нөхцөл байдал тогтворжиж, рублийн ханш өнгөрөгч 2 дугаар сарын эхний хагасын түвшинд эргэн ирсэн бөгөөд төлбөрийн тэнцэл харьцангуй сайжирч байна. Мөн инфляц тогтворжихын хажуугаар жижиглэн худалдааны сүлжээнүүдийн хувьцаа сэргэж, эрэлт хэвийн болсон" хэмээн тэмдэглэсэн юм.
Тодруулбал, Оросын төлбөрийн тэнцлийн урсгал дансны ашиг 1 дүгээр улиралд 58 тэрбум ам.доллароос давсан нь "бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээ" аж. Түүнчлэн тус улсын банкны системд валютын бэлэн мөнгө эргэн ирж байгаа ба иргэдийн хадгаламжийн хэмжээ ч нэмэгдэж байгааг ноён Путин онцолсон байна.
Түүний хэлснээр, ОХУ-ын эрх баригчдын гол үүрэг бол урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг холбооны болон бүс нутгийн түвшинд хадгалах явдал аж. Үүнээс гадна, дотоодын эрэлт хэрэгцээг дэмжиж, тэр дундаа бизнесийн зээлийн хүртээмжийг сайжруулах шаардлагатай гэжээ.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
xyamral yrd chin bgaa bx . 2-3 jiliin daraa byyr tod medregdene biz