СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-20

🔴 LIVE: Н.Дашзэвэг: МИК-ийг татан буулгавал, ипотекийн хүү 8-3 хувь руу буух боломжтой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

 “Байрны үнэ, ипоте­­­кийн зээлийн хүүг зохиомлоор өс­­гөж байгаа МИК-аас тат­­­­галзъя” сэд­­вээр Гавь­­­яат эдийн за­­сагч Н.Даш­­зэвэг, эдийн засагч Я.Бат­­­­­­­­­­суурь нар мэдээлэл өглөө.

Гавь­­­яат эдийн за­­сагч Н.Даш­­зэвэг:

- Монголбанк 4 хувийн эх үүсвэрээр арилжааны банканд зээл өгдөг. Банкууд 8 хувь болгоод зээлдэгч нарт зээл өгч, үүнийг багцлаад банкууд МИК-д 8 хувь болгон өгч байна. МИК 4.5 хувиар Монголбанк,10.5 хувийн хүүтэйгээр бондоо арилжааны банкуудад өгч байна. МИК та бидний банканд төлж байгаа зээлийн хүүнээс ашиг хүртэж байгаа. Өнөөдрийн 8 хувийн зээл дэндүү өндөр байна. 8 хувийн зээлийн хүү нь зөвхөн 2020 онд 371 тэрбум төгрөг байна. Энэ мөнгийг Нөгөө талдаа Монголбанкнаас гарсан 4 хувийн эх үүсвэрийг буцаагаад төвбанканд 4.5 хувьтай бонд нэрээр өгч байна. Ингээд МИК бонд худалдаж авсан Монголбанк, арилжааны банкуудад 2020 онд 399 тэрбум төгрөг төлсөн байна. Ийм их мөнгөөр МИК тоглож байна. Энэ нь ипотекийн зээлийг 8 хувь гэж гаргаж ирсэн нь анхнаасаа хэт өндөр байсныг илтгэн харуулж байна. Зээл их гарах тусам хүүг нь багасгах ёстой байсныг эдгээр тоо харуулаад байна. Мөн МИК хоёр дахь зах зээлээс хөрөнгө босгох ёстой. Гэхдээ тэдний бондыг хэнч авахгүй байна. МИК-ийн бондыг Монголбанк, арилжааны банкуудад хүчээр өгч байна. МИК угтаа хоёрдахь зах зээлээс өөрийн бондоор мөнгө босгоод эх сурвалжаас хямд хүүтэй зээл аваад түүнийгээ арилжааны банкуудад өгөөд тэд нар нь хямд орон сууц барьдаг зарчимаар ажиллах ёстой. Энэ дэлхийд мөрдөгддөг,  манайд шал эсрэгээрээ үйлчилж байна. Иймд бид МИК-иас төрийн мөнгөө буцаан авч, илүү компани тэжээхээ зогсоох хэрэгтэй. УИХ-ын гишүүд, ЗГ-ын гишүүд яаралтай ажлын хэсэг байгуулж МИК-ийн одоогийн загварыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.

Эдийн засагч Я.Батсуурь:

-МИК огт байх шаардлагагүй компани. Тэд өөрсдийгөө тусгай зориулалтын компани гэж нэрлэдэг. Гэхдээ тус компани энэ хэрээрээ үйл ажиллагаа явуулж ипотекийн системээ сайжруулаагүй, иргэдийн дарамтыг багасгаагүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.