СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ТӨҮГ-ын удирдах албан тушаалтны оффшор бүсэд нуусан 4 тэрбум 347 сая гаруй төгрөгийг илрүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Оффшор бүсээр дамжин үйлдэгдсэн 1,2 сая орчим фунт стерлинг буюу 4,347,312,050 төгрөгийн хулгайлагдсан хөрөнгийг Улсад нөхөн төлүүлсэн хэмээн АТГ-аас мэдээллээ.

Авлигатай тэмцэх газраас 2021 онд оффшор бүсээр дамжин үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учирсан 20 орчим тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн тухай мэдээлж байсан бөгөөд дээрх асуудлуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас тухайн үед тодорхой мэдээлэл өгч байгаагүй. Тэгвэл .

2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бусдаас их хэмжээний хахуулийг оффшор бүсээр дамжуулан авч, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотын төвд 4 өрөө байр болгон мөнгө угаасан гэмт үйлдлийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хэлэлцэж шүүгдэгчид ял оногдуулсан байна.

Тодруулбал хэргийн холбогдогч нь Төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан буюу нийтийн албан тушаал хашиж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлж түүнтэй өндөр дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж 1,175,372 фунт стерлинг буюу .

Энэ гэмт хэргийг үйлдэж олсон мөнгө, орлого буюу 4,3 тэрбум төгрөгийн хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор мөн өөрийн хамаарал бүхий этгээдийн нэр дээр Их Британи, .

Энэ гэмт хэргийг илрүүлэхэд мөрдөх байгууллагын мөрдөгчид Бүгд Найрамдах Латви Улc, Британийн Виржинийн Арлууд улс руу “Mutual legal assistance” буюу эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлт илгээн хэрэгт ач холбогдолтой мэдээлэл гаргуулан авах, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нэгжлэг хийх, бодит хохирлыг тогтоохоор үнэлгээ хийлгэх зэрэг мэргэжлийн ур чадвар, цаг хугацаа шаардсан ажиллагаануудыг явуулж, хэргийн холбогдогчийн гэмт үйлдлийг хөдөлшгүй нотлох баримтуудаар нотолсон юм.

Хэргийн холбогдогчоос мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа эхэлмэгц шууд мэдүүлэг аваагүй харин холбогдох мөрдөн шалгах ажиллагаанууд явуулсны дараагаар түүнээс нотлох баримтад тулгуурлан мэдүүлэг авахад тэрээр үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч . Өмнө хэлж байсанчлан мэдүүлэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгддэг бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа эхэлмэгц нотлох баримт цуглуулах ажиллагаа хийлгүй хэргийн оролцогч нараас шууд мэдүүлэг авах нь тэр бүр ач холбогдолтой байдаггүй.   

Шүүхээс хэргийн холбогдогчийг гэмт буруутай гэж үзэн ял оноож шийдвэрлэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Хуц
1 жилийн өмнө
66.181.186.230

Хэн юм бэ. Хэлчихээч малнуудаа

Зочин
1 жилийн өмнө
66.181.178.220

Төрийн хөрөнгөөс буюу бүх ард иргэдийн хөрөнгөөс ичихгүй хулгайлж байгаа хулгайчуудыг ичихгүй илчилж байгаач... Наад дураак чинь ахиад л өөр газар очоод сурцан дураак ичихгүй идээд л суучина шд.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.