СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-д цасан шуурганы улмаас 300 мянган хүн тог цахилгаангүй болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

АНУ-ын зүүн хойд хэсгийн мужууд хүчтэй цасан шуурганд өртсөний улмаас 300 мянга орчим хэрэглэгч цахилгаангүй болсны 200 мянга нь Нью-Йорк мужийн иргэд аж. Албаныхны мэдээлснээр, зарим газарт 30 см гаруй цас орсон байна.

Өмнө зүгийн Виржиниа мужийн оршин суугчид хавар ирэхийг тэсэн ядан хүлээж байсан ч их хэмжээний цасан шуурганд өртөөд байгааг орон нутгийн иргэд хэлжээ. Түүнчлэн зүүн хойд бүсийн бусад хэд хэдэн мужид цасан шуурга дэгдэж, нойтон цас орон,

Нью-Йорк мужийн эрх баригчид иргэдийг боломжтой бол замаас хол байхыг зөвлөжээ. Пенсильвани болон Баруун Виржиниа мужид цасны улмаас авто замын хэд хэдэн осол гарч, бүс нутгийн хурдны замд томоохон түгжрэл үүсэн аж. Харин

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.