СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-20

Д.Эрдэнэбилэг: Төр засаг аж үйлдвэрийн төсөлд хал үзүүлэх биш хайраа үзүүлмээр байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг өчигдөр /2022.04.19/ NTV телевизийн "Улаан бал" ярилцлагад орсон. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүйтэй холбогдуулан АТГ-ийн мөрдөгчид орон байр болон ажлын оффист нь нэгжлэг хийж байна гэх мэдээллийн дараахан тэрбээр уг ярилцлагад орсон юм. 

Түүнээс сэтгүүлч "Хөгжлийн банкнаас авсан зээлээ яагаад төлөөгүй юм бэ" гэх асуултын хариуд "Давагдашгүй хүчин зүйл гэж бий. Таны мэддэггүй, миний мэддэггүй зүйл гэж бий. Сая гурван сард дайн болно гэж хэн төсөөлсөн юм бэ. Тэр үед доллар 1200 төгрөг байхад 3000 гарчихна гэж хэн ч тооцож чаддаггүй. Жишээ нь "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" дээр төсөл хэрэгжиж байх үед нэг тонн нүүрсийг 26 000 төгрөгөөр төсөвлөж байтал 145 мянга гарчихлаа. Нэг килловат эрчим хүчийг 35 төгрөгөөр бодож байсан юм билээ. Одоо 210 төгрөг болчих жишээний. Үйлдвэрлэлүүд маань ихэвчлэн валютын зээлүүдтэй. Ханшийн зөрүү гарчихдаг. 

Цаашид ч гэсэн ийм асуудал үргэлжилнэ шүү. Проблемууд байнга л гарна. Алдаа ахиж хийхгүй байх талаар хаа хаанаа анхаармаар байгаа юм. Манай банк бол зээлийг нь төгрөг болгож өгөх, хугацааг сунгах гэх мэт боломжуудаар хангах гэж оролдсон.

Хөгжлийн банкны тухайд шударга хэлчихье. Бизнес эрхлэгчдэд тэр болгон боломж олгоогүй л дээ... 

Заавал хугацаандаа төлдөг бизнес их ховор. Боломж хязгаартай, бодит байдалтай эвлэрэх ёстой. Олж хараагүй зүйлийнхээ төлөө шийтгэл хүлээж болохгүй шүү дээ. Тэртээ тэргүй зээл эрсдэлтэй л байдаг. Давагдашгүй зүйлүүд их байна. Эрээн хил хааж манжин лууван олдохгүй байгаа нь дэлгүүрийн буруу юу хэний буруу вэ гээд... 

Арилжааны банкуудын зээлийнхээ 40-50 хувийг төлчихсөн. Болдог бол өртэй явья гэдэг хүн байдаггүй л байлгүй дээ. Тэр компаниас нь асуу. Төр уян хатан байх ёстой. Тодорхой шийдвэр гаргах хэрэгцээтэй бол хаалгыг нь бат хаах чадвартай байх ёстой. Хэн нэгнийг хүлээгээд сууж болохгүй шүү дээ. 

Хөгжлийн банк хэдэн зуун зээл өгсөн байх. Яагаад тэр дундаас аж үйлдвэрийн 10 төслийг гаргаж ирж цоллоод байгаа юм бэ. . Зээл авах нь буруу, төлөхгүй байгаа нь яагаад буруу болчихдог юм бэ. Тодорхой шалтгаанууд байгаа болоод л тэр шүү дээ. Зах зээлийн буруу биш төрийн бодлогын нь л буруу шүү дээ" гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (14)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
124.158.126.192

Бөндгөрийнхөө хэмжээнд л ярьж дээ.

Зочин
2 жилийн өмнө
64.119.20.55

Уг нь үнэн тэгвэл ар түмэнийг утасны төлбөр 50..60 хан 1000₮ н өгөөгүйн төлөө бүх эрхийг нь хаадаг монгол банкны сестим буруу шүү дээ та нар хэдэн тэрбумаар нь авдаг ардууд хэдхэн 1000 р хориг тавиулдаг асуудалаа болих хэрэгтэй..

Зочин
2 жилийн өмнө
64.119.25.7

Энэ хэлээд байгаа нь энэ хүний өөрийн бодсон үг биш л бнадаа.зээл авч болдог харин төлөхгүй байж болно гэдэг утгыг илэрхийлээд байх юм.!!!

Сахал, Эба
2 жилийн өмнө
103.242.47.97

Шоронд орох болохоор ил гарч тархи угаахаа больж үз. Хууль зөрчиж зээл авчихаад төл. Бүх хөрөнгий нь хураа. Төрөөс луйвардаж мөнгө аваад төрөөр нь төлүүлнэ. Пза

Зочин
2 жилийн өмнө
43.242.242.189

Энэ дийлдэггүй хулгайч юмаа

Авлига үзэн ядагч
2 жилийн өмнө
103.242.47.97

Толгой нь олгой. Ийм л амьсгаанууд Элбэгийн гар хөл бгаа юм даа.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.9

Элбэгээ энэ хзнийгар хөл...

Otgonbat Zorigoo
2 жилийн өмнө
202.126.89.183

Ard tumend shuuhiin shiidver uilchildeg avligach hulgaich nart uilchlehgui bna ene tegeed zuvuu Ard tumen uriin daramtad nasaara tulsun oron bairaa huraalgaj bna avligach hulgaich narna nom bichij yaritslaga uguudl elgiin yumaa

Зочин
2 жилийн өмнө
66.181.182.208

Энэ хүнийг маш сайн ухаж өшөө олон хамтарч завшилцаж улс орон ард түмнээ энэ олон жил хохироосон нөхдийг бүгдийг нь гаргаж ирэх хэрэгтэй

Jochin
2 жилийн өмнө
66.181.190.169

Tiim l yum bol bi tanai banknd Barilgaa zeeliin huugee 1 sar hetruulsenii toloo buhel buten ondor barilgaa huraalgaj baisan hun bna tegeed huraahgui baih ni yasan yum be

Jochin
2 жилийн өмнө
66.181.190.169

Hunii yum deeremdej huniig buhel buten amidarlaar ni ahan duugeer ni gudmand monch ih gargaj , monch ih hun or zeelees bolj horvoog orhison barimt ni Setguulch Ganchimgiin Luivar 1,2,3 geed tsuvral barimtat survaljilga neg heseg tsacagddag baisan daa

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.9

Монголд хамгийн том банк санхүүгийн тогтолцоо байгуулж ажиллуулж чадна гэдэг мэдээж комментоор цэцэрхээд сууж байгаа хэн нэгнээс хол чадвартай хүний ажил. Эрх мэдэлтнүүдийн худалдан авах замаар бизнесээ өргөжүүлдэг арга барил нь энэ хүнд ашигтай байдаг ч цаагуураа нийгмээ багалзуурдаж байгаа хэрэг.

Ард
2 жилийн өмнө
103.212.119.50

Өрөө төл

Дорж
2 жилийн өмнө
202.179.27.48

Жирийн иргэд Худалдаа хөгжлийн банкнаас зээл аваад хугацаандаа төлдөг Гэтэл өөрөө өөр банкнаас зээл аваад элдэв шалтаг заах нь эрүүл хүн мөнө үү? Бизнес хийхдээ дандаа албан тушаалтанд авилгал өгч хийнэ Жишээ нь Элбэгдорж , Цагаан , Сайханбилэг болон бусад МАНАН мафийнхан гэнэт их хөрөнгө мөнгөтэй болсон нь энэ нөхөрийн ажил Энэ нөхөр өөрөө улсаас , Хөгжлийн банкнаас луйвар хийгээд мафийн сүлжээндээ тараасан нь ойлгомжтой Мөн түүнчлэн өөрөө банктай байж банкнаасаа яагаад зээл аваагүй юм ьэ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.