Өнөөдөр /2022.04.20/ нийслэл хотноо өрнөх үйл явдлын мэдээллийг хүргэе.
9:00 цагт: Төрийн ордонд Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо хуралдана.
9:30 цагт: ШУА-ийн төв байранд "Эрчим хүчний эх үүсвэр-Альтернатив эрчим хүч" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977
“Blue Sky” зочид буудалд “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” хэлэлцүүлэг болно.
10:00 цагт: АТГ-ын гадна иргэн н.Ган-Очир УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан эсэхийг шалгуулахаар АТГ-т нотлох баримт хүлээлгэн өгнө. Утас: 90080559
Төрийн ордонд Хууль зүйн байнгын хорооноос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулна.
11:00 цагт: МҮЭХ-нд үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас Төрийн үйлчилгээний 1-3 дугаар зэрэглэлийн цалинтай албан хаагчдын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох байр сууриа танилцуулна. Утас: 95115380
Монголын мэргэжлийн циркчдийн холбооноос “Монголын циркчдийн хоёрдугаар чуулга уулзалт”-ын талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:30 цагт: Гавьяат эдийн засагч Н.Дашзэвэг, эдийн засагч Я.Батсуурь нар “Байрны үнэ, ипотекийн зээлийн хүүг зохиомлоор өсгөж байгаа МИК-иас татгалзъя” сэдвээр мэдээлнэ.
12:00 цагт: Төрийн ордны баруун хаалганы дэргэд иргэн Г.Хажидмаа “Цалинтай ээж” хөтөлбөр болон одонгийн мөнгийг нэмэх шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ.
13:00 цагт: УИХ-ын даргын өрөөний дэргэдэх мэдээллийн цэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Э.Бат-Амгалан нар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийн талаар мэдээлнэ.
15:30 цагт: Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Спорт цогцолборт нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн ХII удаагийн тэмцээний нээлт болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.