Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нийслэлийн төсвөөс 200 тэрбум зарцуулахаар болсон. Үүнтэй холбогдуулж Улаанбаатар хотын аль хэсэгт цэцэрлэг нэмж барих шаардлагатай байгаа талаар УИХ-ын гишүүдэд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Улсын хэмжээнд 2-5 насны нийт 305,278 хүүхэд байгаагийн 69,749 нь 2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй байна.
Улсын хэмжээнд 2-5 настай 305783 хүүхэд байгаагаас
Цэцэрлэгийн хамрагдалт нас насаар:
Улсын хэмжээнд хоёр настай 77,183 хүүхэд байгаагас цэцэрлэгт хамрагдаж байгаа нь 41,638 хүүхэд буюу 53.9 хувь нь хоёр хүүхдийн нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа юм.
Хотод 38 мянга 538 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Хөдөө орон нутагт 34 мянга 159 хүүхэд үүнээс 20 мянган хүүхэд нь малчдын хүүхэд байна. Хотод байгаа 38 мянга 538 хүүхдийн ихэнх нь 2-3 настай хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа юм.
Бүртгэлийн тооцоон дээр БШУЯ, нийслэлийн Боловсролын газар, Сангийн яамны мэдээлэл 10 мянган хүүхдийн тоон дээр зөрүүтэй гарсан. Иймд эхний ээлжинд хүүхдийн тоогоо нэг мөсөн гаргах хэрэгтэй гэж үзсэн.
Төрийн өмчийн 258 цэцэрлэгийн 57 цэцэрлэг нь хэт их ачаалалтай. Дээрх 57 цэцэрлэг хүчин чадлаасаа 17 мянган илүү хүүхэд хүлээн авсан байгаа юм.
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо гэхэд нэгхэн цэцэрлэгтэй. Тус хорооны 2297 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байдалтай байна. Иймд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдэхийн тулд шинээр 280 цэцэрлэг барих боломжгүй.
Цэцэрлэгийн хүртээмжийг дараах 10 байдлаар нэмэгдүүлэхээр болсон.
Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн нэмж тодотгох замаар нийт 200 тэрбум төгрөгөөр ирэх есдүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд хотын дарга Д.Сумъяабазарт өсөн билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Bzd 14 horoo bvvr 1ch tsetserleggvi
3жилийн өмнөхөн л бүх яам төрийн байгуулага төрийн компани болгон цэцэрлэгтэй болоод нээлт хийгээд байсан тэр яасан бэ.