СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-19

Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК үнээ тонн тутамд 46,000 төгрөгөөр бууруулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Хөтөлийн “Цемент Шохой” ТӨХК үнээ тонн тутамд 46,000 төгрөгөөр (20%) бууруулж, 184,000 төгрөг болгожээ.

Энэ талаар “Хөтөл цемент шохойн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг түр орлогч Л.Наранбаатар:

 -Хууль бусаар шохойн ордтой нь, дэд бүтэцтэй нь, дулааны станцтай нь, ажиллах хүчинтэй нь 4 өрөө байрны үнээр хувьчилж авсан нөхрүүд 2015 оноос хойш найдваргүй авлага, төлөх ёсгүй зээлийн хүүгийн зардалд 153 тэрбум.₮ буюу манай 800 орчим ажилчдын 15 жилийн цалинтай тэнцэх мөнгийг зардалд бүртгэж, цементийн өртгийг нэмэгдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл олсон 100 төгрөгийн орлогын 37 төгрөг нь энэ хууль бус зардалд бүртгэгдэж, өртөгт суужээ. Ингээд энэ мөнгөө гаргах арга нь үнэ нэмэх. Хуулийн байгууллагад хандах өргөдөл, гомдлууд бэлэн болсон. Хариуцлага тооцож, алдагдсан мөнгөө нэхнэ. Хулгай байхгүй болж буй тул ажилчдынхаа цалинг нэмж, улсын дундаж түвшинд аваачих боломж гарч байгаа.

Үйлдвэрээ аврах ганц арга нь та бүхэн манайхаас цемент авах явдал шүү. Манай борлуулалт одоогоор жилд 350 мянган тн байна. Энэ жил 450-500 мянган тн-д, ирэх жилээс 700 мянган тн-д буюу хүчин чадлынхаа 70%-д хүргэх зорилт тавьж ажиллана. Хулгайн зардал энэ жилээс зогсож буй тул өртөг буурах боломжтой болж байгаа. Мөн эдийн засгийн онолоороо хүчин чадал өсөх тусам нэгж бүтээгдэхүүний өртөг буурдаг. Энэ утгаараа бид . Бүтээн байгуулагчид, ажилчид, хувьцаа эзэмшигч төр буюу ард түмэн хожих хувилбар гэж харж байгаа гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нараа
3 жилийн өмнө
103.10.22.98

Мундаг бн.амжилт

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.46

Mundag zaluu bayar hvrgei NARABAATART

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.