Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбогдуулж, LRT буюу тулгуурт хөнгөн галт тэрэг тавих төслийн талаар танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг:
-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах бодлогын баримт бичиг гарсан. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр туссан. Үүнд, хоёр том төсөл бий. Үүний нэг нь тулгуурт гүүрэн байгууламж бүхий нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх төсөл юм. Нэг ёсондоо багтаамж ихтэй нийтийн тээвэр болох метроны хөнгөн галт тэрэг гэх төрлийг бид хэрэгжүүлэх юм.
Энэ нь гурван үе шаттай хэрэгжих, Улаанбаатар хотын босоо болон хэвтээ тэнхлэг дээр 50 орчим км урттай байх болно. Бид маршрутыг төлөвлөхдөө Улаанбаатар хотын хоёр тийшээ сунаж тогтсон байршлаас хамаарч зорчих хөдөлгөөн, хүн амын нягтаршил их байдаг, ирээдүйд улам тэлэх чиглэлийг авч үзсэн.
Эхний төсөл Хан-Уул дүүргээс Баянзүрх дүүрэг хүртэлх 18,1 км урттай байх бол хоёр, гуравдугаар маршрут 13,5 км урттай байх бөгөөд газар доогуур байрлуулахаар төлөвлөсөн. Нийт 9 зогсоолтой байх болно.
Нэгдүгээр үе шатны явах чиглэл
Бидний төлөвлөж байгаагаар 2030 он хүртэл энэ төсөл явж дуусах ёстой. Гэхдээ энэ бүхэн санхүүжилтийн нөхцөл байдал болон нэгдүгээр үе шатны үр дүнгээс шалтгаална. Бид гурван эх үүсвэрээс санхүүжилтийг босгохоор төлөвлөсөн. Нэгд, нийслэлийн төсвөөр санхүүжүүлнэ. Нийслэлийн төсвийг одоогийн Засгийн газрын 2021 оны 146-р тогтоолоор 2022-2024 он хүртэл буюу гурван жилийн хугацаатай 420 тэрбумаас доошгүй санхүүжилт гаргаж, авто замын түгжрэлд зарцуулахаар заасан. Бид УИХ-д ирэх арван жилдээ орлогыг төсөвт үлдээх маягаар том төслүүдээ хэрэгжүүлэх хүсэлтийг өргөн барьж байгаа.
Хоёрт, тасалбарын орлогоор санхүүжүүлнэ. Одоогоор тасалбарын үнийг 500, 700, 1200 төгрөг гэж тооцоолсон байгаа.
Гуравт, хөнгөн галт тэрэгний чиглэл, шугам нь орлогын эх үүсвэр бүрдүүлсэн эдийн засгийн бизнесийн таатай нөхцөл байдал бий болгох болно.
Депоны хэсэгт их багтаамжийн том авто зогсоол, буудлууд байх болно. Нэгдүгээр шугамын хувьд 15 буудалтай. Үүний тав нь гол зангилаа буудлууд байна. Энэ буудлууд дээр арилжаа, сурталчилгаа, бизнесийн үйл ажиллагаа явуулах бололцоог бүрүүлэх болно.
Хөнгөн галт тэрэгний депо нь хуучнаар Буянт Ухаа нисэх онгоцны буудлын буух зурвас түүний хамгийн урд хэсэгт 30 га газрыг хамрах болно. Нийт 110 га газрыг улсын тусгай хамгаалалтад авна.
Хөнгөн галт тэрэг нь цагт 14000 хүнийг тээвэрлэх хүчин чадалтай байх болно. Энэ үедээ хоорондын зай 2,4 минут болж багасах болно.
Хөнгөн галт тэрэгний нийт өртөг нь 2.7 тэрбум ам.доллар. Эхний ээлжийн шугамын бүтээн байгуулалтад 926 сая ам.доллар зарцуулагдах тооцоо гарсан. Эхний ээлжийн шугам 2024 онд ашиглалтад орохоор төлөвлөж байна.
Энэ жилийн хувьд депо хэсэгт байрлаж байгаа 11 нэгж талбайг чөлөөлөх, улсын тусгай хэрэгцээнд авах, хөдлөх бүрэлдэхүүний захиалга өгөх ажлыг төлөвлөсөн.
Хоёрдугаар үе шатны явах чиглэл
Гуравдугаар үе шатны явах чиглэл
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
тийм юм хийж үзээгүй туршлага ч байхгүй жижиг явган гүүр хийж чадахгүй хэвтэж
сайхан унгас алдацгааж байх шив
туул голын сав дагуу хурдны зам тавих зураг төсөл хийгээд хогруу хаясан дахиад хогруу хаях юм л хийгээд байх шиг
Хэрвээ үнэхээр хийх юм бол 2 -р үе шатны чиглэлээ эхлээд тавимаар юм биш үү.
цөм шаалаадаа
Мөнгөгүй ядуу өртэй л гээд байдаг юм билээ ямар аймаар их мөнгөөр ийм юм хийх гээд бнаа.
Баяртай ба. Итгэл найдвар өгч хүлээж байгаа шүү.
Одоо л зам дээрээ гарч байна, олон жилийн өмнөөс л энэ санал гарсан, газар доор барихаас өртөг зардал, хийц нь хямд хурдан, Явган замаа ч хотын төвд бол барилгуудын 2 давхруудыг холбож хийхэд болно, тэрийгээ дагаад үйлчилгээний орон зай нэмэгдэнэ
Гомбо Уранхүү Сайн үйлс бн.Хөрөнгө мөнгө нь олон саяар арилжиж санасан ёсоороо бүтэхийн ерөөл өргөе.
Odoo ch buyr terbum dolar r tsavchaa shaadag bolsiim bnduu ene buhchyyd