Үйлдвэрүүд Туул гол руу бохироо цутгаснаас үүдэн уг гол бохирдоод олон жил болж байна. Гол үерлэхээр бохир, өмхий ус нь Биокомбинатад үлдсэн цор ганц цэвэр устай Харз гол руу цутгадаг байна. Иймд Харз голоо хамгаалахаар нутгийн оршин суугчид өөрсдийн хөрөнгө, техникээр 400м урттай, 5м өргөнтэй далан барьж эхэлжээ.
Харз гол
Харз гол нь Туул голоос 200 метрийн зайтай байдаг ч гол үерлэх үед голын бохир ус Харз гол руу цутгаж бохирдуулдаг байна. Иймд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Биокомбинатадын уугуул оршин суугч залуус нэгдэж, хандив цуглуулан, Харз голынхаа ундаргыг хамгаалахаар далан барьж байна.
Биокомбинатын залуус:
-Сүүлийн 20 жилийн хугацаанд Туул голын ус бохирдсоор ирсэн. Ялангуяа арьс ширний үйлдвэрүүд хаягдал усаа цутгадгаас болж, өвөл нь хөлдөхгүй жилийн дөрвөн улирал өмхий үнэртэй ус урсдаг.
Зуны цагт бороо хур элбэг үед гол үерлэж, эндхийн ганц цэвэр устай гол болох Харз үерт автаж, бохирддог тул нутгийн хэсэг залуус нэгдэн өөрсдийн хөрөнгөөр далан босгох ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
Уг ажил дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд нутгийн иргэд талархалтай хүлээн авч, өөрсдийн чадах бүхнээрээ тусалж байгаад баяртай байна. Төр засаг Туул голын бохирдолтой тэмцэнэ гэдэг ч хэдий болтол хүлээх билээ. Ядаж ганц байгаа цэвэр голынхоо ундаргыг хамгаалах нь зүйтэй юм уу гэдэг санаачилга гарган ажиллаж байна. Цаашид төр засгаас Туул голын бохирдолтой тэмцэнэ нь гэдэгт итгэлтэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
iim setgel saitai nutagiin huuhduuded amjilt ta nar ter nutgiin ezed shuu goal y bolgooroi
madh goy setgel shuu
Туул голыг бохирдуулж буй тэр үйлдвэрүүдийг олон нийтэд зарлачих аа. Арьс шир угаадаг хэдэн үйлдвэрийг хянаж шалгадаг газар нь хаагаад өгөөч
Мундаг залуусдаа баярлалаа.
Туул голыг бохирдуулж байгаа үйлдвэрүүдээс нөхөн төлбөр авч далан барьж байгаа хүмүүст өгөх хэрэгтэй. Гол ус бохирдуулвал хуультай биз дээ. МХЕГ-ын дарга албан тушаалтнууд ажлаа хий!!!!
АШҮН БАЙСАН ХАШААН ДОТОРХ ҮЙЛДПВЭРҮҮДИЙН УС ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БОХИРОО ШУУД ИТӨВ УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМД НИЙЛҮҮЛЖ ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙГАА. ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ НАР НЬ ОЛОН ЖИЛ АВИЛГААР ДАРЖ НУУЖ АЖИЛЛУУЛДАГ. "ХАРХИРАА" НЭРТЭЙ БАЙХ ШҮҮ. ЦАГДАА , АТГ ШАЛГАВАЛ БЭЛЭН НЭГ ХЭРЭГ БАЙНА ДАА
Бахархалтай мундаг сэтгэл
Биогийнхоо залуусад маш их баярлаж б.на.Ажилд нь амжилт амьдралд аз жаргал хүсье.Үнхээр бахархаж б.на.Хэрэв дээрээс ийм ажил хийсэн бол хэдэн тэр бум төгрөг орлоо л гэж ярих б.х.Гэвч сэтгэл гаргаад хэдэн тэр бум биш сайхан сэтгэлийн хандив тусаар ч ийм их бүтээн б.гуулалт хийж болдог үлгэр жишээг харуулаж чадсан маш том бүтээн б.гуулалт болж чадлаа.Дахин дахин талархаж б.на.Сэтгэл б.вал юуг ч хийж чадна гэсэн үлгэр жишээ болллоо.