СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ-аас М.Энх-Амгалан, А.Гансүх нарын хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Яг одоо АТГ-аас Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалан болон түүний хамаарал бүхий хүмүүсийг албадан дуудаж, мэдүүлэг авч, хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийж байгааг эх сурвалж мэдээллээ.

Түүнийг Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн шалгагдаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэхдээ оронд нь газар эзэмших эрх хахуульд авсан хэргээр АТГ шалгаж эхэлсэн юм.

Сануулахад, А.Гансүхийн 201201000154 дугаартай эрүүгийн хэрэг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжсэн. Тэгвэл яг энэ өдөр “Нью даун таун” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн нэрсэд хэн нэгэн өөрчлөлт оруулж, Магвандоржийн Бат-Амгалан гэх хүн 16 хувийн хувьцаа эзэмшигч болжээ. .

Тодруулбал, А.Гансүх дээр дурдсан “Суруга Монгол” ХХК-аас 10 га газар салгаж чадсан “Нью даун таун” ХХК-аар дамжуулан тухайн үед Улсын Ерөнхий прокурор байсан Б.Энх-Амгаланг авлигадаж, эрүүгийн хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэх үндэслэлээр хэргээ хаалгаж, ялаас мултарсан байж болзошгүй байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
192.82.73.202

За ер нь шүүх прокурор, гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл ард түмнээ шулж, дээрэмдэж, юу ч хийхээс буцахгүй болж. Ерөнхийлөгч, УИХ анхаарч шуурхай ажиллахыг иргэд хүлээдэг ийм байдал үүсээд байна.

Наран
2 жилийн өмнө
202.21.107.102

Шүүх болон прокурор нь шудрага бус шуналд идэндсэн болох нь л харагдаж байна арай дэндүш гэхээс өөр хэлэх муу үг алга

Зочин
2 жилийн өмнө
124.158.70.7

Жэнкогийн бүх хамсаатнууд сүйрч байх юм. Олимпийн аварга Түвшинбаяраас эхлээд ............. А.Гансүх. А.Гансүх ялаас мултарсан байж болзошгүй биш ээ. Хахууль өгч мултарсан нь үнэн.

Уурхайчин
2 жилийн өмнө
202.126.89.226

Сайн шалга бас л будлианд нилээн оролцсон хүн

Хх
2 жилийн өмнө
202.9.40.209

Тухайн үед Нийслэлийн прокурорыг хэн удирдаж байсан бэ гэдэг асуулт урган гарна. Тэр хүний гараар л могойгоо бариулсан байгаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.