СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-19

Иргэний ямар мэдээлэл төрд байгааг мэдэх, хянах боломж бүрдлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
1 жилийн өмнө

Нийтийн мэдээллийн хуульд заасны дагуу .

Ингэснээр иргэн өөрийнхөө ямар мэдээлэл төрд байгааг мэдэх, мэдээллээ хянах, эзэмших бүрэн боломжтой боллоо.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлнэ. . Мөн мэдээлэл хариуцагч мэдэгдэл хүргэх системийг ашиглан хүн, хуулийн этгээдэд дараах тохиолдолд цахим хэлбэрээр мэдэгдэл хүргэнэ гэж заасан.

МЭДЭГДЭЛ ХҮРГЭХ СИСТЕМ ашиглалтад орсноор иргэн өөрийн мэдээлэлд ямар байгууллагаас, хэзээ хандсаныг мэдэх, хянах боломж бий болох юм. Өөрөөр хэлбэл, төрд буй таны мэдээллийг ямар байгууллагаас ямар байгууллагад шилжүүлж, ашигласан талаар та мэдэх боломжтой болж байгаа гэсэн үг юм.

Дээрх мэдэгдэл нь “e-Mongolia” системийг ашигладаг иргэн бүрт автоматаар очих бөгөөд “e-Mongolia” гар утасны аппликейшн болон www.e-mongolia.mn сайтын МЭДЭГДЭЛ цэсэнд дэлгэрэнгүй байдлаар ирнэ. 2021 онд төрийн байгууллагууд хоородоо нийтдээ 511,421,585 удаа мэдээлэл солилцсон байна.
“E-Mongolia” систем өнөөдрийн байдлаар 2 сая орчим хэрэглэгчтэй бөгөөд иргэд давхардсан тоогоор 10 сая гаруй төрийн үйлчилгээг цахимаар аваад байна. Тус системд өнөөдрийн байдлаар төрийн 60 байгуулллагын 648 үйлчилгээ болон 13 аймгийн нутгийн захиргааны 863 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.