ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2022 оны дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 34 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 26 нь нийслэлд, 8 нь орон нутагт бүртгэгджээ.
Хөдөө орон нутагт:
Өнөөдрийн байдлаар 166 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 524 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 14 нь хөнгөн, 97 нь хүндэвтэр, 41 нь хүнд, 114 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 9 хүүхэд, 1 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
Нийт хүн амын 66.9 хувь нь вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан бол нэг сая гаруй хүн дархлаа сэргээх III тунд, 119 мянга гаруй хүн IV тундаа хамрагджээ.