СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын иргэнийг Монголын аж ахуйн нэгжийг залилсан гэм буруутайд тооцов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

АНУ-ын иргэн, 65 настай, Тэрри Ли Нэнси (Terry Lee Nance)-д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцээд Монголын аж ахуйн нэгжийг залилж, хохирол учруулсан гэм буруутайд тооцлоо.

Улмаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан хохирол, төлбөрөө барагдуулахын тулд тав хоногийн завсарлага авах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан юм.

бөгөөд НПГ-аас түүнд Эрүүгийн хуулийн 17.3-1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн билээ.

. Тэрбээр АНУ дахь Би би энд ти” (BB&T) гэх хөрөнгө оруулалтын компаниас 200 сая ам.долларын зээл олгож, хамтарч ажиллана хэмээн манай улсын аж ахуйн нэгжийн удирдлагатай цахимаар харилцан и-мэйл бичиж, өөртөө итгэл төрүүлсэн байдаг. Улмаар Монгол Улсад ирж, “Шангри-Ла” зочид буудалд байрлаж байсан бөгөөд цагдаагийнхан түүнийг саатуулан өрөөнд нь нэгжлэг хийгээд их хэмжээний валют, санхүүгийн хуурамч бичиг баримтууд, Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг дуурайлган зурсан, тамга, тэмдэг бүхий баталгаа, компьютер, зөөврийн санах ой (флаш диск)-д хадгалсан хөрөнгө оруулалтын хуурамч гэрээ зэргийг хураан авсан байдаг.

Тэрри Ли Нэнси өнгөрсөн есдүгээр сард манай оронд ирсэн даруйдаа Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд очиж, дэд тэргүүнийх нь гарын үсэг, тамга, тэмдэг бүхий албан бичгийг хуурамчаар үйлдэн, хөрөнгө оруулалтыг дэмжих баталгаа гаргуулсан гэдэг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.