СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-04-18

Энэ оны байдлаар зам тээврийн ослоор 14 хүүхэд амь насаа алджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Дэлхий дахинд осол гэмтлийн улмаас жил бүр 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн бэртэж гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа бол үүнээс зам тээврийн ослын улмаас 1.25 сая гаруй хүн амь насаа алдаж 50 гаруй сая хүн бэртэж гэмтэж 65 тэрбум ам.долларын хохирол учруулж байгаа нь хүн амын нас баралтын гурав дахь гол шалтгаан болж байгаа тухай дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онцолжээ.

Сүүлийн 5 жилийн байдлаар  улсын хэмжээнд хүүхэд өртсөн зам тээврийн осол 4951 бүртгэгдэн 5152 хүүхэд осолд өртжээ. Зам тээврийн ослын улмаас 196 хүүхэд амь насаа алдаж,  4956 хүүхэд гэмтэл авснаас 347 хүүхэд хүндэвтэр, хүнд гэмтсэн байна.

Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүд ихэвчлэн “Гэр-сургууль-цэцэрлэг” гэсэн маршрутаар замын хөдөлгөөнд оролцохдоо  зам хөндлөн гарахдаа зорчих хэсгийн гарцтай гарамтай хэсгээр зам хөндлөн гарахгүй байх, асран хамгаалагчгүй хөдөлгөөнд оролцох, ойртон ирж буй тээврийн хэрэгслийн урдуур гүйх зэргээр зам тээврийн осолд ихээхэн өртөж хохирдог. .

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир:

Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад хоёр гол шалтгаан байгаа. Нэг нь хүүхдийг явган зорчигч хэлбэрээр эцэг эхчүүд гараас нь хөтлөн авч явдаг нөгөө нь тээврийн хэрэгсэлтэй зорчигч хэлбэрээр авч явдаг.

2022 оны эхний нэгдүгээр улирлын байдлаар зам тээврийн ослын улмаас 14 хүүхдийн амь нас хохирсон харамсалтай мэдээлэл байна. Эдгээр тохиолдлын шалтгааныг аваад үзэх юм бол 11 хүүхэд нь тээврийн хэрэгсэлд зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байгаад амь нас нь хохирсон.

Үлдсэн гурван тохиолдол нь жолооч хөдөлгөөн эхлэхдээ.       

Манай улсын зам тээврийн дүрэмд зааснаар явган зорчигч зохицуулдаг буюу гэрлэн дохиотой гарц, зохицуулдаггүй буюу цагаан шугаман гарцаар зам хөндлөн гарах зохицуулалттай.

Монгол Улсын замын хөдөлгөөний тухай хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ явганаар болон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх, эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.