Шведийн хэт барууны үзэлтэй, цагаачдыг эсэргүүцэгч бүлэглэл Коран судрыг шатаасантай холбоотой мөргөлдөөн тус улсын хэд хэдэн хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, өнгөрөгч ням гарагт зүүн хэсгийн Норршөпинг хотод үймээн самуун дэгдэж, цагдаа нар анхааруулах гал нээсний улмаас гурван хүн шархаджээ. Мөн үймээн дэгдээгчид хэд хэдэн автомашиныг шатаасан тул багадаа 17 хүнийг баривчилсан байна. Үүнтэй адил, өмнөд хэсгийн Мальмо хотод хэт барууны үзэлтнүүд жагсаж, автобус, цагдаагийн машин зэрэг тээврийн хэрэгслийг шатаасан аж.
"Страм Курс" гэх хөдөлгөөнийг тэргүүлдэг Дани-Шведийн хэт даврагч Расмус Палудан Исламын шашны хамгийн ариун нандин бичвэрийг шатаасны улмаас энэхүү мөргөлдөөн үүсээд байгаа ба тэрээр энэ үйлдлээ давтана гэж мэдэгдээд байгаа билээ. Харин Иран, Ирак улсуудын Засгийн газар Шведийн Элчин сайд нарыг дуудаж, энэхүү хөдөлгөөнтэй холбоотой эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Эрх баригчдын хэлснээр, Палудан ням гарагт Норршөпинг хотод жагсаал зохион байгуулна гэж зарласны дагуу түүнийг эсэргүүцэгчид мөн нэг газар цугларч, томоохон мөргөлдөөн үүсэхэд хүргэсэн байна. Энэ болон бусад эмх замбараагүй байдлын улмаас дор хаяж 16 цагдаа шархаджээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
олон цагаач дийлдэхгүй шүү хохь нь болно
Nato elsen gexeer orosyydiin zoxioson yimeen gesen yy
одоо тэгээд натодоо элсэж дээ