СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-04-18

А аминдэмийн дархлаажуулалт эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Жил бүр улсын хэмжээнд Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу зургаан сартайгаас тав хүртэлх настай хүүхдийг өндөр тунт А аминдэмд хамруулдаг. Тэгвэл энэ жил дөрөвдүгээр сарын 18-наас буюу .

А аминдэм нь хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч) тосонд уусдаг аминдэм бөгөөд хүүхдийн нүдний хараа, мэдрэлийн үйл ажиллагаа, арьс салстыг хамгаалах, дархлааны системийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжлийн хэвийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Түүнчлэн төрөл бүрийн амьсгалын замын халдварт өвчин, улаан бурхан, салхин цэцэг болон суулгалт өвчнөөр өвчлөх, хүндрэх эрсдэлийг бууруулдаг.

Манай орны хувьд тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд А аминдэмийн дутагдал өндөр байдаг. А аминдэм дутагдахад хүүхдийн өсөлт, хөгжил, дархлаа, цус төлжилт муудаж, арьс, салст хуурайших шинж тэмдэг илэрдэг.

А аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд:

  • Хүүхдийг төрсөн даруйд ангир уургаар амлуулах
  • Зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллох
  • Зургаан сар хүрмэгц нэмэгдэл хоолонд оруулж, 2 ба түүнээс дээш нас хүртэл нь үргэлжлүүлэн хөхүүлэх
  • Үр тариа, мах, сүү, цагаан идээ, жимс, хүнсний ногоо зэрэг 5 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх хэрэгтэй.

Түүнчлэн хүүхдийг А аминдэмийн дутагдлаас сэргийлэхийн тулд харьяа . Үүнд:

  • Зургаан сартайгаас 11 сартай хүүхэд 100,000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн тав болон арваннэгдүгээр сард ууна.
  • 12 сартайгаас тав хүртэлх насны хүүхэд 200,000 нэгжтэй А аминдэмийг жил бүрийн тав, арваннэгдүгээр сард ууна.
  • Харин зургаа хүртэлх сартай хүүхэд эхийн сүүнээсээ шаардлагатай А аминдэмийг авна.
Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.