Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээ, худалдан авах ажиллагааны явцын талаар танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд он дамжин болон энэ жил хэрэгжих нийт 1191 төсөл, арга хэмжээ байна. Одоогоор зураг төсөв нь бэлэн болоогүй 71 ажил байгаа юм. Үүний шалтгаан, нөхцөлийг нэг бүрчлэн тогтоож, дөрөвдүгээр сард багтаан худалдан авах үйл ажиллагааг дуусгахыг үүрэг болгов.
Мөн зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг өгчээ. Үүнд:
-Туул, Сэлбэ, Дунд голын орчинд олон нийтийн соёл, амралтад зориулсан тохилог орчныг үе шаттай нэмэгдүүлэх
-Нийслэлийн хүн ам ихээр үйлчлүүлдэг томоохон цэгүүдээс (зах, худалдааны төв, супермаркет) өргөн хэрэглээний хүнсний бараа, бүтээгдэхүүн, бензин, түлшний үнийн өөрчлөлт, нөөцийн судалгааг долоо хоног бүр танилцуулах
-Нийслэлийн инженерийн барилга байгууламжийн хамгаалалтын зурвасыг мөрдүүлж ажиллах, гарсан зөрчлийг арилгах, газар чөлөөлүүлэх
-Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэргийг Нийслэлийн удирдах ажилтнуудад үүрэг болголоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дулаарахаар 6 -р сараас эхэлж гараашаа буулгаа. Одоо дотор нь байгаа эд хогшлоо зөөх газаргүй байна
Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо орчмынхоо олон гараашийг Буулгаач ээ !!!!!!!!!!!хэрэггүй шахуу таван гарааш буулгаад больих юм. Таныг хуураад байна шүү дээ, Хотын дарга аа.!