СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүчингийн хэргийн сэжигтэн амиа хорлосон байдалтай олджээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

14 настайдаа бусдад хүчиндүүлж, улмаар хүчирхийлэгчийн хүүхдийг гаргасан 15 настай охинтой цахиур.мн сайт ярилцлага хийсэн нь олноо хүрсэн. Ярилцлагад “Хүчирхийлэгч Хэнтий аймагт амьдарч байгаа” гэж дурдагдсан тул аймгийн цагдаагийн хэлтсээс баг бүрэлдэхүүн гарч шалгахад, хаяг дээрээ байгаагүй аж.

Харин, энэ сарын 10-нд Төв аймгийн Батсүмбэр суманд нэгэн иргэн амиа хорлосон байдалтай олдсон хэргийг шалгаж үзэхэд дээрх хүчингийн хэрэгт сэжиглэгдэн, эрэн сурвалжлагдаж байсан этгээд болох нь тогтоогджээ.

Энэ талаар ЦЕГ-ын ХМХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү:

-Бага насны хүүхдийг хүчирхийлсэн, хүүхэд нь төрсөн асуудал гарсан. Хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан этгээд Төв аймгийн Батсүмбэр сумаас амиа хорлосон байдалтай олдсон. Модны захад хөрөө рааман дээр бичиг баримт, бүртгэлгүй ажиллаж байсан байна.

Хохирогчийн ярианаас Хэнтийд амьдардаг гэсэн тул шалгаж, эрэн хайх ажиллагаа хийсэн. Хаяг дээрээ байгаагүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
124.158.107.35

юу хийсэн гэж ийм том том цол авдаг байна залуугаараа

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.226

мөн юм уу? худлаа тэ охины амыг хаахын тулд худлаа залаад бна уу?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.