"Цагдаагийн алба хаагч 13 настай охиныг гавтай хонуулж, биед нь халдсан" гэх мэдээллийг ар гэрийнхэн нь хийсэн билээ. Уг асуудлын мөрөөр Ховд.мн сайтын сэтгүүлч хэрэг гарсан гэх Ховд аймгийн Дарви суманд ажиллаж тал талын байр суурийг хүргэсэн. Хэргийн талаар ЦЕГ-ын ХМХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
ЦЕГ-ын ХМХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү:
-Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, 13 настай охиныг гавлаж, 24 цаг хорьж саатуулсан гэх мэдээлэл Ховд.мн сайтад гарсан. Энэ дагуу аймгаас цагдаа, прокурор, АТГ-ын төлөөлөч бүхий ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гавлаж, 24 цаг саатуулсан гэдэг мэдээлэл тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэв.
Охины ээж Одончимэг:
-Би 6-13 насны 3 хүүхэдтэй, өрх толгойлсон ээж. Нөхөр маань өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нас барсан. Тухайн өдөр хүүхдүүдээ гэртээ орхиод ажилдаа явсан хойгуур гэрт сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар эхнэрийн хамт ирж, гурван хүүхдийг минь машинд суулгаж аваад явсан. Миний ажил дээр ирж "Хүүхдийг чинь дугуй хулгайлсан хэрэгт сэжиглэж байгаа учраас авч явна" гэсэн. Хоёр багыг буцаагаад том охиныг цагдаагийн хэсэгтээ оруулж гавлаад харанхуй өрөөнд хонуулсан. Энэ хооронд охиныг хана мөргүүлж, гэдсэнд нь буу тулган айлгаж, алгадаж, ээмгийг нь хугалан, хоолойноос нь дээш өргөн айлгаж “Гарыг чинь тайрна шүү” гэж айлан сүрдүүлсэн. Би охиноосоо асуухад дугуйг нь аваагүй гэсэн. Маргааш өглөө нь охиноо авах гээд очиход гавтай гаргаж ирсэн. "П... минь гавыг чинь тайлаадахъя" гэж дуудсан. Тэр үг их сонин байна. Танай охин хэргээ хүлээсэн, хүүхдийн колонид явуулна энэ тэр гээд байсан. Одоо охин маргааш хичээлдээ явахгүй, хүүхдүүд шоолно гэж байна. Сэтгэл санаа нь маш хүнд байна гэлээ.
Охин:
-Хоёр цагдаа намайг авч явсан. Очоод харанхуй өрөөнд хийгээд гавласан. Гарыг чинь зүснэ гээд байсан. Гэдэс рүү буу тулгасан, том буу байсан. Ээмэг хугартал цохисон. Хана мөргүүлсэн гэлээ.
Дарви сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар
-Би цагдаагийн байгууллагад гурав дахь жилдээ ажиллаж байна. Ийм ёс зүйгүй үйлдэл гаргаагүй. Бууг сумын цагдаа нарт өгдөггүй. Хэрэв би ийм байдал гаргасан бол өөрөө ажлаа өгөөд шалгуулна. Миний дугуй 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр алга болсон. Гэрчийн хэлснээр уг охин дугуйг маань унаж явсан гэсэн тул маргааш нь иргэн хүний хувиар гэрт нь очсон. Нэгдүгээр ангийн нэг охин байсан тул ээж дээр нь аваачиж өгөх гээд авч явж байтал 13 настай эгч нь таарсан. Хамт авч яваад цагдаагийн хэлтэс дээрээ авчирч нэг цаг гаруй болгоод буцаасан. Албаны шалгалт явагдаж байгаа. Тогтоогдох байх гэлээ.
Ховд аймаг дахь цагдаагийн газрын дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Булганбаатар:
-Хэргийн мэдээлэл энэ сарын 14-ний өдөр ирсэн. Албаны шалгалт хийгдэж байна. УЕП-оос чиглэл өгсөн. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаргаас Дарви суманд аймгийн орлогч прокуророор ахуулсан АТГ-ын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна. 102 утас руу дөрөвдүгээр сарын 14-ний өдөр уг охины ээж хэргийг талаар мэдэгдсэн. "Манай хүүхдийг хэл амаар доромжилж, хэрэгт холбоод байна" гэх мэдээллийг анхлан өгсөн. Хүүхдийн асуудал яригдсан учраас сумын хамтарсан баг ажилла гэсэн үүрэг өгсөн. Сумын баг охиныг дуудаж шалгалт хийсэн. Б.Мөнхбаатар сургууль төгсөж ирээд тус суманд хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон. Сумаасаа гэр бүлтэй болсон. Согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй, тамхи ч татдаггүй, спортоор хичээллэдэг, төлөв даруу албан хаагч. Ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаагүй гэж сумын иргэд ч хэлж байсан. Өмнө нь албан хаагчийн сахилга ёс зүйтэй холбоотой ямар нэг хариуцлага тооцогдож байгаагүй гэв.
Ховд аймгийн ГБХЗХГ-ын дарга Б.Баяртуяа
“Дарви сумын хүүхэд хамгааллын баг хагас сайн өдөр /2022.04.16/ манайд мэдээлсэн. Сумын хамтарсан баг анхан шатны нөхцөл байдлын үнэлгээ хийгээд саналаа манайд танилцуулдаг. Өнөөдөр өглөө үнэлгээг хүлээн аваад хариу арга хэмжээ авч байна. Аймгийн засаг даргаар ахлуулсан “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-оор авч хэлэлцлээ. Одоогийн байдлаар хууль ёсны төлөөлөгч томилж Дарви сум руу явууллаа. Үргэлжлүүлэн хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлнэ. Мөн сэтгэл зүй гэх мэт бусад төрлийн үйлчилгээ үзүүлнэ. Нөхцөл байдал хэр бодитой байсныг эхний ээлжинд тогтооно. Хамтарсан багийн дүгнэлтээр гар нь хавдсан, ил шарх сорвины толбо байсан гэх мэт. Өчигдрийн байдлаар хүүхэд хамгааллын түр байрандаа уг охиныг авахаар саналаа хэлж, ээжтэй нь тохирсон. Аймгаас ажлын хэсэг суманд ажиллаж хэргийг шалгаж байх явцад охиныг байранд авчрах боломжгүй байгаа. Шалгалтын дараа шийдэх байх. Ямар ч тохиолдолд хичээлээс нь хоцроохгүй” гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
цагдаа нар ямар хүмүүс билээ дээ. юуг ч яаж ч гуйвуулж чаддаг.
Vnen
Хар өвөртэй бэлэвсэн эм хулгай хийсэн хүүхдээ өмөөрч мөрөөрөө байгаа цагдааг гүтгээд байгаа юм бишүү.Суманд хорих өрөө байр байдгүй гэдэг биз дээ.Ул суурьтай бодит мэдээ цацаарай хүн хэлмэгдүүлэв.Цагдаа ч хүн шүү
Цагдааг гүтгэсэн зүйл огт харагдахгүй байна. Насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалагчгүйгээр авч явж байцаах нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Энд хүний хар өвөртэй байна уу цагаан өвөртэй байна уу гэдэг огт хамаагүй асуудал. Хүнийг нийгмийн байр сууриар нь ялгаварлан гадуурхах нь байж болохгүй зүйл шүү
Chamd yamar uvurtei belevsen bh n yamar hamaa bnaa novsh chin
Чи болон чиний хамаатнууд цаг нь ирэхлээр үхнэ биз дээ!!!
Хуцдаг ац вэ пизда чинь. Тийм жаахан хүүхдийг ингэж байцаадаг юм уу? Яриа мариа бол аймаар ш дээ. Тэр нялх амьтаныг яаж айлгаа болдоо?! Муу гөлийсөн пизда л байна. Чи энэ хувцасны голын хамаатан садан нь юм уу? Ядарсан болхоор нь дээрэлхэж байхгүй юу
Лаларын цагдаа нялх хүүхэд яргалжээ, хүүхэд ингэтлээ юу гэж худлаа хэлэхэд дээ
Чамд ийм зовлон ирнээ удахгүй!!!! Ядарсан эх хүнийг их тавлаж байнаа!!!
Shaa muu tsagdaa
Хэлэх үг олдохгүй нь , хөөрхий эмэгтэйг яаж хэлж чадаж байна .
Дарамталсан л байна. Дараагийн баг нь ч 13-хан настай охиныг дуудаж байцаасан байна. Том буу тулгасан гэж байна. Гар буу гээгүй байна шүү. Хүүхдийг модоор ч юм уу буу болгон айлгаж дарамталсан л байна. Үнэн мөнийг сайн тогтоогоорой! Өөрийн хувийн эрх ашиг, өөрийн дугуйны төлөө сайн явсан байна. Жирийн иргэдийн хулгайн төлөө хэзээ ч явдаггүй шүү цагдаа нар!
цагдаа гэж хүн дүрстэй араатан ннялах амьтаныг ингэж болохгүй та нар хийсэн хэрэгээ яаж ч хааж хамгаалж гуйвуулж чаддаг хүмүүс шүү
Энэ хүмүүс худал хэлж цагдааг гүтгэж чадахгүй л юм шиг л санагдах юм ялангуяа хүүхэд худлаа хэлэхгүй шд цагдаа цагдаагаа өмгөөлж хамгаалж бгаа юм биш биз гэсэн хардлага иргэдийн дунд ч байна
Цагдаа насанд хүрээгүй хүүхдийг асран хамгаалагчгүй байцаалт мэдүүлэг авсан гэрээс нь авч явсан бол шууд л хууль зөрчсөн гэмт үйлдэл шүү. Ямарч гэхдээ цөөн цаг байлгасан гэх тайлбар байх ёсгүй.
Насанд хүрээгүй хүүхдийг эцэг эхийн дэргэд байцаадаг. Тэгж эрүү шүүлт тулгадаг ёс байхгүй. Цагдаа эрхээ хэтрүүлж өнчин өрөөсөн хүүхдийг дарамталж хэрэг хүлээлгэх гэж тулгасан байна шдээ. Боловсрол мэдлэггүй хувцасны гол болсон новшнуудаа шүүлтүүрт оруулмаар юм. Сургалтанд хамруулдаг ч юм уу.
Ymar tsagdaa geheerei hvni nylah hvvhed gvtgeed bna dendvv yum bìshvv arai ch dee hvvhed hudla heldeggvi
Шалгалтийн ажилийг прокуророос хийж байгаа гэж байна шалгалтаар юу гэж тогтоохоогдох уу тэрийг л харах хэрэгтэй тэрнээс биш энэ нь буруу энэ нь зөв гэж хэлэх эрт бас эрх байхгүй л бол уу 13 настай охины ээмгийг хугартал алагдсан бол ямар нэгэн гэмтэл авхал ёстой шүү дээ бас нэг цагдааг гүтэгсэн байж болох талтай үгүй ч байж болно цагдаагын буруу бол шийтгэл ээ авхал болно шүү аль нэг талруу туулшарч болохгүй байх өө
Arai denduu yumaa.tsagdaa ailgasan bna daa.or undesgui zohioj yarihgui dee
Бэлэвсэн гэж бичдэг нь ямар учиртай юм бэ амьдралын эрхэнд хүн бүр өнчирдөг насаараа элэг бүтэн байх юм шиг солиорхоо болиорой новш минь
Tsagdaag gutgej bna yu gej tiim uildel gargah we dee eej ni harin asuudaltai ym bish uu
одоо нэг ээжийг худлаа ярьсан болгоод л хаана энэ хэргээ ёстой новшнууд юмаа хэнийг дээрэлхэж элэг барихаа мэднэ л дээ энэ муусайн хувцасны голууд
Цагдаа руу сүүлийн үед их дайрдаг, гүтгэх байтугай зоддог болсон, энд тийм юм болоод байгаан биш биз. Шалгалтын дүнг хүлээж сонсооч, өөр өөрийнхөөрөө л дүгнэлтээ өгч дээ
Yagaad nasand hvrehgvi hvvhdiig asran hamgaalagchgvi avch yavj baitsaaj baigaa yum. Hvvhded bertel uchruulsan l bainashdee. Tegeed uuriinh n dugui gj bn huvi honzongoor gert n orj avch yavsan bnshdee asran hamgaalagchgvi
Авилгатай тэмцэх газарт ямар хамаатай юм бол доо?!
Авилгатай тэмцэхийн комиссарын шалгах хэрэг мөн үү? Юм бүрийг АТГ шалгадаг болсон юм уу?!
Цагдаагийн буруу.Асран хамгаалагчгүй аваад явна гэдэг ,хорино гэдэг гэмт хэрэг.
Хүүхдийг ингэхгүй шүү новшнууд минь
Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг хийсэн ч бай гэрээс нь асран хамгаалагчгүй зөвшөөрөлгүй авч явах эрх хуулинд байхгүй байх.Энэ бол хүүхдийн эрх онц ноцтой зөрчигдөж байна.Мөн хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөх муу үр дагавартай .цагдаа цагдаагаа иргэд иргэдээ л өмөөрнө .Эх хүн рүү бүү дайраач.Үр хүүхдээ тэжээх гэж л амьдарч байгаа эх хүн шүү
Tsagdaa nar yu ch gej yarij hiij Chadnaa uuriinhuu duguinii tuluu ohiniig ailgaj bgad olj abii gesen sanaatai bsan bn
hvvhed ingej hudlaa yrihgvi sh dee odoo ywj ywj tsagdaagiin zow bolood 13 han nastai jaahan ohin buruutan bolj hotsorno iim l niigemd iim l tor zasagtai amidarch bna tsagdaa iregdee hamgaaldag gj boddog baisan getel tsagdaa hamgaalahaas bolison niigem bolj dee yaj tsaashid iim niigemd amidrana daa vneheer emegneltei ym
Hutstsan nowshnuud tsagdaa nar hen ym albatai ym shg huntei nohoi shg haritsdag bj uhsen golognuud ta bugd iim bizdee
Үхэл хагцал хэн дээрч ирнэ шүү муу новшоо ээж хүн эмэгтэй хүнээс гараагүй юу чи малаа нэг муу төмөрнөөс болж хүний нялх хүүхдийг яаж сүрдүүлж байсан бол эрийн муу цагдаа гөлөг
yagaad belevsen har uvurtei gej hunig doromjlood bga .ene horvood neg turuulj uhdeg jamtai