СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-04-18

🔴 LIVE: Д.Ганбат: Биологийн нууц лабораторийн талаарх мэдэгдэл хангалтгүй байна, хөндлөнгийн шинжээчдээр тогтоолгоё

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна. Ардчилсан намын бүлэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр оновчтой тухай болон ОХУ-ын Элчин сайдын мэдээллийн талаар хэлэлцсэн байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:

- Нэгдүгээрт Хуулиар үнийг тогтворжуулах ажлыг анх удаа Монгол Улсад хийх гэж оролдож байна. Оролдлогууд нь зөв ч арга нь буруу байна. Засгийн газраас татвар багасгах шийдвэрийг өргөн хүрээнд гаргах ёстой гэсэн саналтай байна. НДШ-ийн 50 хувийг буцаан олгох саналыг дэмжиж байгаа.  Хоёр хөршөөс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн оронтой ойлголцох хэрэгтэй. Гадаадын зээл тусламжийг зөв зарцуулж, УИХ, ард түмэнд тайлагнах шаардлагатай. Халамж хавтгайрсан бөгөөд эзэндээ очихгүй байна. Үүнийг зохицуулах хэрэгтэй. Зах зээлийн зарчмаараа явах ёстой. Мөн энэ хүнд цаг үед гадаадын хөрөнгө оруулалтыг татаж авчирах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.Төрийн албан хаагчдын орон тоо ихэдсэн. Ямар ч хэрэггүй дэд сайд, орлогч дарга гэх олон албан тушаалыг арилгаж, шаардлагагүй сумдыг нэгтгэмээр байна. Энэ бүхнийг оруулсан зөвлөмжийг удахгүй бид Засгийн газарт хүргүүлнэ. Хоёрдугаарт Хөгжлийн банкыг шалгах Хянан шалгах түр хороо байгуулахдаа хэд хэдэн хуулийг зөрчсөн. Цөөнхийн бүлгийн гишүүдийг оруулна гэж заасан ч манай намын хоёрхон гишүүн тус түр хороонд орсон. Энэ тоо дөрвөөс доошгүй байх ёстой, мөн манай бүлгийн саналыг сонсоогүй байна. Иймд тус түр хороо хүчин төгөлдөр бус түр хороо гэж үзэж байна.  Гуравдугаарт Монгол Улсад Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдлын үед ОХУ-ын нэр хүндтэй албаны хүн Монголд био лаборатори байгуулсан талаар удаа дараа мэдээлэл түгээсэнд Гадаад харилцааны яам өчигдөр мэдэгдэл гаргасан байсан. Үүнээс гадна Үүнийг зохих байгууллагууд нь яаралтай нягталж шийдвэрлэх хэрэгтэй гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.229.121.85

Энэ одоо юу вэ? Эрүүл үү? Энд бидэнд гай болоод байхааргүй Украйнь руу нь хөөж явуулаач !!!Найрсаг харилцаатай хөрш гэчихжээ. Хэдхэн хоногийн өмнө л элдвээр турхираад Украйнь явж Оросын эсрэг дайтаж байлдах шахуу юманд уриалан дуудаад, цалингаа хандивласнаа зарлаад л байсан биз дээ?? Энэ балайгаас болж ийм хардлага үүсэж байгаа юм ш дээ!

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.87

Оросыг эсэргүүцэгч украйныг дэмжигч энэ нөхөр сайн шудрага хүн биш санагддаг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.