СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Б.Баатархүү: Сүхбаатарын талбай дээр өөрийгөө шатаасан иргэн жагсагч биш

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Төв талбайд өчигдөр /2022.04.17/ 19:30 цагийн орчимд нэгэн иргэн өөрийгөө шатаасан хэрэг гарсан Тус иргэнийг ГССҮТ-д хүргэсэн бөгөөд 50 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал хүнд байгаа гэж эх сурвалж мэдээлсэн юм. Энэ хэргийн талаар болон сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад ЦЕГ-ын ХМХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү тайлбар өглөө.  

ЦЕГ-ын ХМХ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү:

-"Сүхбаатарын талбайд хүн өөрийгөө шатаалаа" гэдэг дуудлага өчигдөр 19 цаг 35мин-д цагдаагийн байгууллагад ирсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р хэлтсээс баг гарч ажилласан. Уг хүн одоогоор ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учир хувь хүний талаарх мэдээллийг өгөх боломжгүй. 

Өөрөөс нь мэдүүлэг тайлбар авсан. Жагсагч биш гэдгийг хэлмээр байна. Захаас шатамхай бодис худалдаж авсан байж болзошгүй байгаа. 

-Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгч, 13 настай охиныг гавлаж, 24 цаг хорьж саатуулсан гэх мэдээлэл Ховд.мн сайтад гарсан?

-Энэ мэдээллийн дагуу аймгаас цагдаа, прокурор, АТГ-ын төлөөлөч бүхий ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна. Урьдчилсан байдлаар гавлаж, 24 цаг саатуулсан гэдэг мэдээлэл тогтоогдохгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Шалгалтаар хэрэв буруутай нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага тооцно.

-14 настай охиныг хүчиндэж, хүүхэдтэй болгосон хэргийн сэжигтэн амиа хорлосон гэж үнэн үү? 

-Цахиур.мн сайтад 15 настай охин ярилцлага өгсөн. Нэг жилийн өмнө буюу 14 настайдаа бусдад хүчиндүүлж, улмаар хүчирхийлэгчийн хүүхдийн тээж төрүүлсэн. "Хэнтий аймагт байж болзошгүй" гэж ярьсны дагуу цагдаагийн баг гарч ажилласан. Хаяг дээрээ байгаагүй. Харин, Төв аймгийн Батсүмбэрт нэгэн иргэн амиа хорлосон байдалтай олдсон. Шалгаж үзэхэд уг хэргийн сэжигтэн, эрэн сурвалжлагдаж байсан этгээд мөн болох нь тогтоогдсон. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.