Нийтэлсэн:
Т.Сайнбуян
2 жилийн өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас зүүн урагшаа 51 км-ын зайд өнөөдөр 11:22 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Уг газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатар хотод мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй талаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар мэдээллээ.
Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөвлөмж
- Хүчтэй чичиргээ ихэнхдээ нэг минут орчим үргэлжилдэг тул бат бөх ширээн дор орж, толгойгоо хамгаалах хэрэгтэй.
- Эсвэл жин овор ихтэй тавилга болон цонхноос аль болох хол зайтай хананд очиж суу.
- Гудамжинд явж байхад тань газар барилгын тоосго, мод, цонхны шил, гэрэлтүүлгийн болон зар сурталчилгааны багана, самбар зэрэг гэмтээж болох зүйлээс хол, нээлттэй, задгай талбай олж зогс
- Гадагш гарах гэж яарах хэрэггүй. Орчин тойрныг ажиглаж, тайван байх хэрэгтэй.
- Цахилгаан шат ашиглахыг хориглоно.
- Хаалгаа онгойлгох, Хаалган дор зогсоход аюул багатайгаас гадна гадагш гарахад тустай.
- Цахилгаан болон хийн зуухыг салга.
- Дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээний газар олон хүнтэй орчинд хүмүүс сандралд орж үймээн, шуугиан үүсдэг тул тайван байж, тухайн байгууллагын ажилтны зөвлөгөөг дага.
- Автомашинаар зорчиж яваа тохиолдолд нэн даруй зогс.
- Нүхэн гарцын дор, өндөр барилгын хажууд зогсож болохгүй.