Хятадын эрх баригчид АНУ-ын хариу үйлдлээс үл хамааран Эх газрын Хятад болон Тайванийг заавал нэгтгэхээр төлөвлөж байгааг тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицянь мэдэгджээ.
Тэрээр өнгөрөгч баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр "Тайваний асуудал бол манай улсын дотоод бодлогын хамгийн түрүүний асуудал. Хятад улс нэгдмэл байх ёстой бөгөөд нэгдэх ч болно. Бид Тайваньтай энхийн замаар нэгдэхийн тулд бүхий л арга хэмжээг авахад бэлэн байгаа" хэмээн тэмдэглэсэн байна.
Харин АНУ-ын албаныхан Хятад болон Тайванийг хүчээр нэгтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан мэдэгдээд байсан билээ.
Тэгвэл хэрэв Вашингтон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцвол Хятадын Ардын чөлөөлөх арми хатуу байр суурь баримтлах болохыг Жао Лицянь онцолжээ. Түүнчлэн Тайваний салан тусгаарлагчдын Эх газрын Хятадаас салах гэсэн оролдлогыг таслан зогсоохоо амласан тэрээр "Тайваний асуудлаар АНУ "Нэг Хятад" зарчмыг баримтлах ёстой. Тиймээс АНУ Тайваньтай албан ёсны харилцаа холбоогоо зогсоож, тэдэнтэй хамтарсан цэргийн сургуулилт хийж, зэвсэг худалдахаас татгалзах үүрэгтэй" гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хамгийн гол нь АНУ-аас болгоомжилох хэрэгтэй Америк яваандаа Энэтхэг.Солонгосыг өөртөө татаж Улмаар АЗИ тивийг Өөрийн эрхшээл мэдэлдээ авч Ингэснээр Дэлхийд ноёрхол тогтоох гэж байгаа.
путинээс болж дэлхийд эмх замбараагүй байдал ноёрхолоо доо
Путин пуужин маниуст арай ахдсан сэдэв боллоо
Зөв.одоо л шийдвэртэй хөдөлдөг цаг нь яг мөн. Оросын далбаан дор Тайванийг нэгтгээд авах хэрэгтэй. Удах тусмаа эвгүй болно. Хажуу бөөрөнд чинь цөмийн хутга тулгачаад дарамталж байдаг болно шүү. Путин холын ухаантай хүн учраас Орос яг тэрний нь өмнө өрсөж чадлаа.
Зайл муу хужаа